Манчестер Сити клубын ахлагч, Португалийн шигшээ багийн тулгуур тоглогч Бернардо Силва есөн жилийн гайхалтай аялалдаа цэг тавьж, энэ зун гэрээ нь дуусмагц багтаа үлдэхгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Өдгөө 31 настай тэрбээр Пеп Гвардиолагийн эрин үеийн хамгийн чухал, орлуулшгүй тоглогчдын нэгээр нэрлэгдэж ирсэн юм.

2017 онд “Монако” багаас ирснээсээ хойш Силва “Сити”-гийн төлөө 451 тоглолтод оролцож, нийт 19 том цомыг хүртсэн бөгөөд үүнд зургаан удаагийн Премьер лиг, Аваргуудын лиг болон таван Лигийн цомын түрүү багтаж байна. Тэрбээр шүтэн бишрэгчдэдээ хандан “9 жилийн өмнө би нэгэн бяцхан хүүгийн мөрөөдлийг биелүүлэхээр ирж байсан. Энэ хот болон клуб надад тэрнээс ч илүү зүйлийг өгсөн. Бидний хамтдаа олж авсан амжилтууд бол үүрд сэтгэлд маань хоногшсон гавьяа юм. Би Манчестер Ситигийн тоглогчоор ирсэн ч, одоо та нарын нэг болж, үүрд энэ багийн үнэнч шүтэн бишрэгч нь болж үлдэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Хэдийгээр явах нь тодорхой болсон ч Силвад улирлыг Премьер лиг болон Английн цомын аваргаар дуусгах боломж хэвээр байгаа бөгөөд тэрбээр 2025-26 оны улирлын өөрийн талбайдаа хийх сүүлчийн тоглолтын үеэр “Этахад” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээтэйгээр үдэлт хийх юм. Одоогоор түүний дараагийн баг тодорхойгүй байгаа ч “Барселона” болон “Бенфика” клубүүд түүнийг сонирхож буй багуудын жагсаалтыг тэргүүлж байна.

