Энэ оны хоёрдугаар сарын 28-нд Минаб хотын охидын бага сургууль руу хийсэн цохилтын улмаас 175 хүн амь үрэгдсэн ажээ.
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь нийтлэгдэж байгаагүй шинэ бичлэгийг олон нийтэд хүргэв. Уг бичлэг нь Минаб хотын Шажарэх Тайебэх нэртэй охидын бага сургуульд тусгасан цохилтын дараах эмгэнэлт мөчүүдийг харуулж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн дийлэнх нь хүүхдүүд байсан гэж мэдээлэв.
Хоёрдугаар сарын 28-нд буюу АНУ, Израйлын бөмбөгдөлтийн ажиллагааны эхэн үед өмнөд Ираны нутагт байрлах энэхүү сургууль довтолгоонд өртсөн юм. Сургуулийн барилга нь тэнгисийн цэргийн баазын ойролцоо байрлаж байсан хэдий ч хиймэл дагуулын зургаас харахад цэргийн байгууламжаас хашаагаар тусгаарлагдсан байжээ.
SNN телевизээр цацагдсан богино хэмжээний бичлэгт тоосонд дарагдсан сургуулийн дүрэмт хувцастай хоёр охин айдсаар зогсож, нэгнийх нь нүүр, ороолт цустай харагдаж байна. Хүмүүс утаанд автсан барилга руу гүйж буй дүр зураг мөн бичлэгт буусан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн цэргийн хүчин уг үйл явдалд оролцоогүй гэж олонтаа мэдэгджээ. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинжээчдийн хийсэн хэд хэдэн судалгаагаар уг сургуульд АНУ-ын үйлдвэрлэлийн пуужин, тодруулбал Tomahawk далд нисэх пуужин оносон байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет гуравдугаар сарын эхээр өгсөн мэдэгдэлдээ Америкийн цэргийн хүчин энгийн иргэдийг зориудаар бай болгодоггүй гэж тэмдэглээд, уг хэргийг нягтлан шалгаж буйгаа илэрхийлсэн юм. Иран улс энэхүү цохилтыг дайны гэмт хэрэг гэж зарласан бол НҮБ-ын зүгээс “хүүхдүүд, боловсрол, нэгэн нийгмийн ирээдүй рүү чиглэсэн ноцтой довтолгоо” хэмээн буруушаажээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
At least 175 people, mostly students, were killed in an attack on the Shajareh Tayyebeh girls’ elementary school on February 28
Iranian media have released previously unseen footage showing the immediate aftermath of a strike on a girls’ elementary school in Minab that killed at least 175 people, most of them children.
The Shajareh Tayyebeh school in southern Iran was hit on February 28, in the early days of the US and Israeli bombing campaign. The building was located near a naval base but separated from military facilities by a fence visible in satellite imagery.
A short, disturbing video shared by SNN TV on Sunday shows two frightened young girls in what appear to be dust-covered school uniforms. One girl has bloodstains on her face and headscarf. Several people are seen running toward a building engulfed in smoke.
US President Donald Trump has repeatedly denied that American forces were responsible. However, multiple investigations by media outlets and analysts have concluded that the school was likely hit by a US-made missile, with evidence pointing to a Tomahawk strike.
Defense Secretary Pete Hegseth said in early March that the US would never deliberately target civilians and that the incident was under review.
Iran has described the strike as a war crime, while the UN called it “a grave assault on children, on education, and on the future of an entire community.”
You can share this story on social media:


