Оросын эрх баригчид Украины дайныг эсэргүүцсэн байр суурьтай дуучныг “гадаадын агент” гэх хуулийг зөрчсөн хэргээр яллалаа.
Москвагийн шүүх мягмар гарагт ОХУ-аас дүрвэн гарсан дуучин Монеточка буюу Елизавета Гырдымоваг “гадаадын агент”-ын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, эзгүйд нь нэг жилийн хорих ял оноолоо. Тэрээр 2022 оны хоёрдугаар сард Украин руу хийсэн Оросын довтолгооны дараа эх орноо орхин гарч, одоогоор Латви улсад амьдарч байна.
Оросын Хууль зүйн яам түүнийг дайныг эсэргүүцсэн болон Украины энгийн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор хөрөнгө босгосны улмаас 2023 онд “гадаадын агент”-аар бүртгэсэн юм. Үүний дараа олон нийтийн сүлжээнд нийтлэх мэдээлэлдээ “гадаадын агент” гэсэн анхааруулгыг хавсаргаагүй хэмээн хоёр удаа торгууль ногдуулж байв.
https://t.me/moscowcourts/8839
https://www.themoscowtimes.com/2024/09/06/russia-charges-singer-monetochka-for-breaking-foreign-agents-law-a86292
2024 онд хууль сахиулах байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд прокурорын зүгээс нэг жил арван сарын хорих ял оноох санал гаргаж байжээ. ОХУ 2012 оноос хойш энэхүү хуулийг нэвтрүүлснээс хойш олон зуун сэтгүүлч, бизнес эрхлэгчид болон соёлын зүтгэлтнүүдийг “гадаадын агент” хэмээн зарлаад байна.
Төрийн эсрэг үзэл бодолтой хэмээн үзэгддэг “гадаадын агент” гэх ангилалд багтсан хүмүүс бүх нийтийн мэдээлэл, олон нийтийн сүлжээний нийтлэлдээ өөрийгөө ийнхүү тодорхойлсон урт тайлбарыг заавал оруулах үүрэгтэй байдаг.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
A Moscow judge on Tuesday sentenced exiled singer Monetochka to one year in prison in absentia after finding her guilty of violating Russia’s “foreign agent” law.
Monetochka, whose real name is Yelizaveta Gyrdymova, left Russia shortly after the full-scale invasion of Ukraine in February 2022. She now lives in Latvia, where she continues to perform and record music.
Russia’s Justice Ministry designated Monetochka a “foreign agent” in 2023 after she spoke out against the war and raised funds to support Ukrainian civilians.
In 2024, law enforcement authorities pressed criminal charges against the singer and placed her on a wanted list after previously fining her twice for failing to include a “foreign agent” disclaimer in her online posts.
Russian prosecutors, who accused Monetochka of holding anti-government views, had requested a sentence of one year and 10 months in prison.
Hundreds of cultural figures, journalists, businesspeople, as well as news outlets and organizations, have been branded “foreign agents” since Russia introduced the label in 2012.
Russia applies the designation to individuals it views as enemies of the state. Those branded as “foreign agents” are required to include a lengthy disclaimer in all of their public appearances and statements, including posts on social media.

