Хиймэл оюун ухааны тусламжтайгаар програм хангамж хөгжүүлдэг тус компани өмнөх үнэлгээгээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Шведийн “vibe-coding” буюу хүсэлтээ тайлбарлах замаар програм бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Lovable стартап 300 сая долларын санхүүжилт татахаар хэлэлцээ хийж байна. Энэхүү хэлэлцээ амжилттай болбол тус компанийн зах зээлийн үнэлгээ 13.2 тэрбум долларт хүрэх юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард компанийн үнэлгээ 6.6 тэрбум доллар байсан бөгөөд энэ удаагийн хөрөнгө оруулалтыг Menlo Ventures тэргүүлэх төлөвтэй байна.
Гурван жил хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж буй Lovable нь зургаадугаар сарын байдлаар 500 сая долларын жилийн орлогын хурдтай ажиллаж байна. Тус компанийн хөгжүүлсэн хэрэгслийг хувь хүн, дизайнер, борлуулалтын мэргэжилтнүүдээс гадна Workday, Asana, Nvidia зэрэг томоохон байгууллагууд ашигладаг.
“Vibe coding” нь хиймэл оюун ухааны технологийн хамгийн эрэлттэй бөгөөд ашигтай салбаруудын нэг болоод байна. Энэ чиглэлд Replit 9 тэрбум доллар, Factory 1.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Түүнчлэн, хөгжүүлэгчдэд зориулсан “vibe coding” хэрэгсэл санал болгодог Cursor компанийг өнгөрсөн сард SpaceX 60 тэрбум доллараар худалдан авчээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Lovable, a Swedish vibe-coding startup, is in talks to raise $300 million at a valuation of $13.2 billion — exactly double the$6.6 billion valuation the company achieved last December, Sifted reported. Menlo Ventures, a firm that announced its latest $3 billion fund last month, is expected to lead the round, according to the report.
The less-than-three-year-old startup hit $500 million in annualized revenue run rate in June.
Lovable’s users include founders, individual designers, and salespeople building websites and e-commerce storefronts. The company also sells its vibe-coding tool to large enterprises, including Workday, Asana, and Nvidia.
Vibe coding, which allows users to build software simply by describing it, is by far the most popular and lucrative use case for AI. Other high-profile vibe-coding startups include Replit, valued at $9 billion in March, and Factory, a startup that helps enterprises develop AI agents, which raised $150 million at a $1.5 billion valuation in April. Meanwhile, Cursor, which offers vibe coding for developers, was acquired by SpaceX for $60 billion last month.

