Хориглосон аюултай бодис буруу хаягдсанаас болж Милуоки хотын хог ачигч машин дэлбэрсэн байна.
АНУ-ын Милуоки хотод хог ачигч машины шахагч төхөөрөмж гэнэт дэлбэрсний улмаас нэг ажилтан хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Дэлбэрэлтийн үеэр ажилтан газар дээрээс шидэгдэж, тархи нь доргисны зэрэгцээ нүд рүү нь хэлтэрхий орсон байна. Одоогийн байдлаар уг хэлтэрхийг мэс заслын аргаар авсан гэж албаныхан мэдээллээ.
Милуоки хотын Нийтийн аж ахуйн газрын менежер Рик Мейерсийн мэдэгдсэнээр, ажилтан хамгаалалтын шил зүүж байсан нь ноцтой гэмтлээс сэргийлсэн байна. Хэргийн газрыг шалгахад хогны саванд хийхийг хориглосон хүчилтөрөгчийн баллон буруу хаягдсанаас дэлбэрэлт үүссэн болохыг тогтоожээ.
Тус машин дотроос нэмж хоёр хүчилтөрөгчийн баллон олджээ. Хог хаягдлын журам зөрчиж, аюултай бүтээгдэхүүнийг энгийн хогтой хольж хаясан нь ийнхүү ажлын байран дахь ослын шалтгаан болсон байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
A sanitation worker was hospitalised after shrapnel became lodged in his eye following a garbage truck explosion.
Footage captures the moment the truck’s compactor blew up as two workers were loading garbage cans into the vehicle.
One is sent flying to the ground, suffering from both a concussion and an eye injury after a piece of shrapnel became lodged in his eye. It has since been removed.
“We are very fortunate that he was wearing his safety glasses,” said Rick Meyers, the Department of Public Works sanitation manager in Milwaukee.
Officials said that the explosion was caused by two improperly disposed oxygen tanks, which are prohibited from being placed in the bin. Two additional oxygen tanks were later discovered inside the truck.

