Аврах ажиллагаа явуулах боломжгүй байсны улмаас зэрлэг амьтан цахилгаанд цохиулж амь насаа алджээ.
АНУ-ын Нью-Мексико мужийн Гладстоун хотын ойролцоох хурдны замын хажууд байрлах 10 метр өндөр цахилгааны шонд баавгай гацсан хэрэг даваа гарагт гарчээ. Энэ тухай тус мужийн Загас, зэрлэг ан амьтдын албанаас эх сурвалжийн мэдээлэлд дурдсан байна.
Тухайн үед замаар зорчиж явсан иргэн баавгайг анзаарч яаралтай тусламжийн 911 дугаарт дуудлага өгчээ. Гэвч дуудлага хүлээн авагч баавгайг шон дээр байхад нь тайвшруулах тариа хийх нь унаж гэмтэх эрсдэлтэй гэж үзэн, тусламж үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
Зэрлэг ан амьтны албаны ажилтнууд аврах ажиллагааг эхлүүлэхээс өмнө баавгай цахилгааны шугаманд хүрч, цахилгаанд цохиулан амиа алджээ. Нью-Мексикогийн албаныхан уг харамсалтай үйл явдлын талаар New York Post сонинд мэдээлсэн байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
A bear that became stranded at the top of a 35ft (10m) telephone pole has died, according to a New York Post report citing comments from the New Mexico Department of Fish and Wildlife.
On Monday (20 July), a woman noticed the animal as she was driving along a New Mexico highway.
She called 911 to report the bear lying precariously atop the pylon near Gladstone, but an operator told her there was “nothing they could do”. The dispatcher explained that tranquillizing the animal while it remained atop the pole could have led to it falling.
The bear was electrocuted and died before wildlife officials could safely rescue it, the New Mexico Department of Fish and Wildlife told The New York Post.

