Нэвтрүүлгийн шинэ улирал есдүгээр сарын 26-нд эхлэх бөгөөд хөгжмийн ертөнцийн олны танил уран бүтээлчид тайзнаа гарахаар болжээ.
“Saturday Night Live” нэвтрүүлгийн 52 дахь улирлын нээлтийн дугаарт NBA-ийн аварга Жален Брансон хөтлөгчөөр ажиллах бол хөгжмийн зочноор KATSEYE хамтлаг дебют тоглолтоо хийхээр төлөвлөгджээ. Үргэлжлүүлэн аравдугаар сарын 3-нд Дакота Жонсон гурав дахь удаагаа хөтлөгчөөр оролцох бол Turnstile хамтлаг өөрсдийн “NEVER ENOUGH Tour Pt. 2” аялан тоглолтын хүрээнд анх удаа тус нэвтрүүлэгт хөгжмийн зочноор оролцоно.
Аравдугаар сарын 10-нд болох дугаарт хошин урлагийн жүжигчин Шейн Гиллис гурав дахь удаагаа хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх бол Розалиа хоёр дахь удаагаа тайзнаа гарах юм. Харин Хэллоуины баярын өдөр буюу аравдугаар сарын 31-нд жүжигчин Инде Наваррет анх удаа хөтлөгчөөр ажиллаж, Грэйси Абрамс өөрийн “The Look at My Life Tour” аялан тоглолтын өмнө хөгжмийн зочноор дахин уригдлаа.
Тус нэвтрүүлэг уламжлал ёсоор NBC сувгаар цацагдах бөгөөд Peacock стриминг платформ дээр шууд дамжуулагдах болно. Нэвтрүүлэг орон нутгийн цагаар 23:30 цагт үзэгчдийн хүртээл болох юм.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
Saturday Night Live has announced the hosts and musical guests for the first four episodes of its upcoming 52ndSeason, which kicks off on September 26th.
New York hero and NBA champion Jalen Brunson will bring his deadpan humor to Studio 8H for the Season 52 premiere, featuring KATSEYE making their debut as a musical guest. The second episode, on October 3rd, will see Dakota Johnson making her third hosting appearance alongside Turnstile’s musical debut in support of their North American “NEVER ENOUGH Tour Pt. 2.”
The next episode will take place on October 10th with comedian Shane Gillis making his third hosting appearance and Rosalía taking the SNL stage for the second time. On Halloween, Obsession and future X-Men star Inde Navarrette will takeon hosting duties for the first time, with Gracie Abrams returning ahead of her “The Look at My Life Tour.”
Related Video
SNL will air in its usual time slot of 11:30 p.m. ET / 8:30 p.m. PT on NBC and streaming live on Peacock.

