Женевийн их сургуулийн судлаачид өөрийн эх одны эргэлтийн чиглэлээс эсрэгээр хөдөлдөг анхны экзопланетыг олж тогтоожээ.
Манай нарны аймагт бүх найман гариг нарыг тойрон нэг чиглэлд эмх цэгцтэй хөдөлдөг бөгөөд тэдгээрийн орбитын хазайлт нь экваторын хавтгайгаас 7 градусаас хэтэрдэггүй. Гэвч бусад оддын системд ийм дүр төрх ажиглагддаггүй болохыг шинэ судалгаа баталж байна.
Женевийн их сургуулийн (UNIGE) докторант Ян Картере тэргүүтэй эрдэмтдийн баг улаан одой одны эргэн тойронд эсрэг чиглэлд тойрч буй “Sub-Neptune” буюу Далайн ван гаригаас жижиг экзопланетыг илрүүлжээ. Энэхүү нээлтийг Astronomy & Astrophysics сэтгүүлд нийтэлсэн бөгөөд уг үзэгдэл нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй анхны тохиолдол юм.
Энэхүү ер бусын орбитын хөдөлгөөн нь гариг үүсэх онолыг дахин авч үзэхэд хүргэж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг нээлт нь оддын систем дэх гаригуудын үүсэл, хөгжлийн явцыг ойлгоход чухал ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
Эх сурвалжийг нээх ↓
In our own solar system, all eight planets orbit our Sun in a nice, orderly fashion. None are more than 7° or so out of alignment with the equator, and all of them rotate in the same direction as the Sun itself. But that’s not the case for all solar systems, and a new paper published in Astronomy & Astrophysics from a team of researchers led by Yann Carteret, a PhD student at the University of Geneva (UNIGE), describes the first time we’ve ever found an exoplanet orbiting the opposite direction of its red dwarf parent star – and it has major implications for our understanding of planet formation theory.

