NBA-ийн од тоглогч Стефен Карри багтайгаа 116 сая ам.долларын үнийн дүн бүхий шинэ гэрээ байгуулсан ч энэ нь боломжит дээд хэмжээний гэрээнээс 20 сая ам.доллароор бага байна.
ESPN-ийн мэдээлснээр Стефен Карри Голдэн Стэйт Уорриорс багтай хоёр жилийн хугацаатай, 116 сая ам.долларын гэрээ сунгахаар тохиролцжээ. Энэхүү хэлэлцээрт 2028-2029 оны улиралд тоглогч өөрөө шийдвэр гаргах эрх буюу “player option” багтсан байна. Түүний гарын үсэг зурсан энэхүү гэрээ нь 136.7 сая ам.долларын дээд хэмжээний гэрээ байгуулах боломжоос 20 сая ам.доллароор дутуу байгаа юм.
Өнгөрсөн улирлын туршид 2026-2027 оны улирлыг Карригийн баг дахь сүүлийн улирал байж магадгүй гэсэн таамаг байсан. Тэрээр 2022 онд эхэлсэн дөрвөн жилийн хугацаатай, 215.3 сая ам.долларын гэрээнийхээ сүүлийн жилд ороод байсан билээ.
Стефен Карри сүүлийн 17 улирлын турш Голдэн Стэйт Уорриорс багийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Тэрээр багтайгаа хамт NBA-ийн дөрвөн удаагийн аварга болж, улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор хоёр удаа шалгарч байсан түүхтэй.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
The Warriors and Steph Curry have finally agreed to a contract extension.
According to ESPN NBA insider Shams Charania, Curry has agreed to a two-year, $116 million extension that includes a player option in 2028-2029.
Curry’s extension falls $20 million shy of a $136.7 million max contract extension he was eligible to sign.
Throughout the offseason, there was speculation the 2026-2027 season could be his final season with the team as he was entering the final year on his four-year, $215.3 million extension that started in 2022.

Curry has been an iconic piece of the Warriors’ organization for the last 17 seasons. He has led the team to four NBA titles and is a two-time NBA MVP.
This story will be updated.

