Тус хэвлэлийн газрын удирдлагуудыг ЛГБТ-ийн “хэт даврах үзэл” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсаны дараа тус байгууллага хаагдахаа мэдэгдэв.
2015 онд байгуулагдсан “Individuum” хэвлэлийн газар 11 жилийн түүхээ өндөрлөж байгаагаа даваа гарагт зарлалаа. Ерөнхий редактор Алексей Киселев уг шийдвэрийг гэнэтийн боловч хүлээгдэж байсан үйл явдал гэж тодорхойлсон байна. Хэвлэлийн газар сүүлийн саруудад ажиллаж байсан номуудаа бусад хэвлэн нийтлэгчдээр дамжуулан гаргахаар төлөвлөжээ.
Энэхүү шийдвэр нь ОХУ-ын хамгийн том хэвлэлийн газар болох “Eksmo”-ийн харьяа “Popcorn Books” компани нэгдүгээр сард хаагдсаны дараа гарч байна. “Eksmo” нь 2023 онд дээрх хоёр компанийн хувьцааны дийлэнхийг эзэмших болсон боловч 2025 оны тавдугаар сард ажилтнууд нь ЛГБТ-ийн “суртал нэвтрүүлэг” болон “хэт даврах үзэл”-ийн хэргээр баривчлагдсаны дараа тэднээс зай барих болсон юм.
Энэ зун “Individuum” болон “Popcorn Books”-ийн гурван удирдах албан тушаалтныг ЛГБТ-ийн “хэт даврах үзэл” гэх үндэслэлээр буруутай гэж үзэж, дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Уг эрүүгийн хэргүүд нь ОХУ-д “олон улсын ЛГБТ хөдөлгөөн”-ийг хэт даврах байгууллага хэмээн хориглосон шийдвэртэй холбоотой юм.
Түүнчлэн энэ сарын эхээр ОХУ-ын Хууль зүйн яамнаас “Individuum” хэвлэлийн газрын ерөнхий редактор асан Феликс Сандаловыг “гадаадын агент”-аар бүртгэсэн байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The book publisher Individuum has announced its closure following the criminal prosecution of its senior managers on so-called LGBTQ+ “extremism” charges.
“The publishing house Individuum, which was founded in 2015, will cease to exist 11 years later,” editor-in-chief Alexei Kiselyov said in a statement on Monday.He did not explain the reasons behind the decision, describing the closure as “sudden, but not unexpected.”
Kiselyov said the books Individuum has been working on in recent months will be released through other publishers.
Individuum’s closure follows that of its former young-adult imprint Popcorn Books, which was shut down by Russia’s largest book publisher Eksmo in January.
Eksmo had acquired majority stakes in Popcorn Books and Individuum in 2023. Several Eksmo employees were arrested over alleged LGBTQ+ “propaganda” and “extremism” in May 2025, after which Eksmo appeared to distance itself from the imprints.
Three senior Individuum and Popcorn Books employees were sentenced to four-year suspended sentences this summer after being found guilty of LGBTQ+ “extremism.”
The charges stem from Russia’s ban on the so-called “international LGBT movement” as an extremist organization.
Earlier this month, Russia’s Justice Ministry designated former Individuum editor-in-chief Felix Sandalov as a “foreign agent.”

