АНУ-ын эрх баригчид үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын зорилгоор хиймэл дагуулын сүлжээний хандалтыг хязгаарлах, өргөжүүлэх асуудлаар SpaceX компанитай тогтмол хамтран ажиллаж ирсэн байна.
АНУ-ын өмнөх болон одоогийн засаг захираанууд Илон Маскийн эзэмшлийн SpaceX компанитай хамтран Starlink сүлжээний хүртээмжийг хянах чиглэлд удаан хугацаанд ажиллаж ирснийг Ройтерс агентлаг мэдээлэв. Пентагон болон Цагаан ордны төлөөлөгчид тус компанитай нягт харилцаатай байж, хиймэл дагуулын холбоог өөрийн холбоотнуудад нээлттэй болгох, эсвэл өрсөлдөгч талуудад хаалттай байлгах асуудлаар зөвшилцдөг байжээ.
Тухайлбал, АНУ-ын тал Ираны холбоотон болох Йемений Хути болон Ливаны Хезболла бүлэглэлийг Starlink сүлжээг ашиглахаас сэргийлэх арга хэмжээ авсан байна. Албаны хүмүүс тагнуулын мэдээлэл хуваалцаж, гуравдагч этгээдээр дамжуулан сүлжээнд холбогдож болзошгүй терминалуудыг илрүүлэн идэвхгүй болгохыг SpaceX-ээс хүсдэг байсан бөгөөд үүний дагуу зарим төхөөрөмжийг унтраасан гэх мэдээлэл байна. Түүнчлэн 2025 болон 2026 онд АНУ, Израйлын цохилтын дараа Иран дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор тус улсад Starlink-ийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг оролдож байжээ.
Энэхүү асуудал нь аравдугаар сарын 13-нд Украйнд цэргийн зориулалттай Starshield болон Starlink сүлжээний хурдыг хязгаарласнаар дахин олны анхааралд орлоо. Энэхүү хязгаарлалт нь хурдан хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн холбооны чанарыг муутгаж, Украйны дроны довтолгоонд саад учруулсан байна.
Ройтерс агентлагийн аравдугаар сарын 22-ны мэдээллээр, Дональд Трамп Илон Маскаас уг хязгаарлалтыг цуцлахыг хүссэний дараа сүлжээний үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн байна. АНУ-ын засаг захираанууд хувийн хэвшлийн технологийн компанийг геополитикийн зорилгоор ашиглах нь тус улсын гадаад бодлогын нэгэн хэрэгсэл болсныг энэхүү үйл явдлууд харуулж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Long before the current ruckus over the speed cap on Starshield satellite terminals in Ukraine, successive US administrations relied on Elon Musk’s SpaceX to control Starlink access, Reuters reports, citing former senior US officials.
Discussions are described as often involving Pentagon and White House representatives, with the private company helping the US restrict access for adversaries and expand it for allies.
The issue has gained renewed attention following restrictions that appeared on October 13, limiting Starlink and military-grade Starshield connectivity on fast-moving platforms and disrupting Ukrainian drone strikes.
Reuters reported on October 22 that Trump had asked Musk to lift the restrictions and that the system began operating more normally afterward.

