Ираны цөмийн физикч, эрдэмтэн Мохсен Фахризаде Махабади халдлагад өртөж амиа алджээ. Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийг удирдан чиглүүлэгч гол хүн гэгддэг байсан юм. Энэхүү аллагыг Израилийн тагнуулын алба болох Моссад үйлдсэн гэж үзэж байна. Түүний үхэл нь тухайн бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлсэн үйл явдал болсон юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

