АНУ-ын хамгийн урт хугацаанд үргэлжилж буй радио нэвтрүүлэг болох Grand Ole Opry анх Теннесси мужийн Нэшвилл хотын WSM радио станцаар дамжин сонсогчдод хүрчээ. Жорж Д. Хэйгийн үүсгэн байгуулсан энэхүү нэвтрүүлэг нь эхэндээ WSM Barn Dance нэртэйгээр эхэлж, 1927 онд одоогийн нэрээ авсан түүхтэй. Өдгөө Opry Entertainment компанийн эзэмшилд байдаг тус нэвтрүүлэг нь кантри хөгжим болон түүний түүхийг алдаршуулах зорилготой бөгөөд кантри, блюграсс, фолк, госпел зэрэг төрлүүдээр алдартай дуучид болон шинэ уран бүтээлчдийн тоглолтыг олон сая сонсогчдод хүргэж байна.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

