Теннесси мужийн Лаудон тойрогт байрлах Литтл Теннесси гол дээрх Теллико далангийн бүтээн байгуулалтыг Теннесси хөндийн захиргаа (TVA) албан ёсоор дуусгажээ. Уг төслийг анх 1936 онд төлөвлөж, 1942 оноос хойш хэрэгжүүлэхээр хойшлуулж байсан түүхтэй. АНУ-ын Дээд шүүхээс "Теннесси хөндийн захиргаа Хилл-ийн эсрэг" хэрэгт гаргасан шийдвэрээр уг ажлыг зогсоох тушаал өгсөн хэдий ч далангийн барилгын ажил үргэлжилсээр 1979 онд бүрэн ашиглалтад орсон юм. Энэхүү далан нь Теллико усан санг бүрдүүлсэн бөгөөд Теннесси хөндийн захиргааны барьж байгуулсан хамгийн сүүлийн далан болсон билээ.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

