Gunners тэргүүлэгч Liverpool-с есөн оноогоор хоцорч байна.
Арсеналын хагас хамгаалагч Микел Мерино манай клуб Ливерпүүлээс есөн оноогоор хоцорсон тул Премьер лигийн аваргын талаар бодохгүй байгаа гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Chelsea-тай 1-1 харьцаатай тэнцсэн нь Gunners-ийн лигт дөрвөн тоглолт дараалан ялалт авалгүй үргэлжилж, Mikel Arteta-гийн багийг тэргүүлэгчдээс холдууллаа.
Сүүлийн хоёр улирал дараалан Arsenal, Manchester City-ийн араас хоёрдугаар байрт шалгарсан ч энэ удаад Reds-ийн хэмнэлийг шинэ менежер Arne Slot тогтоож байна.
“Хувьдаа бол би аваргын талаар боддоггүй, одоогоор бид зөвхөн дараагийн алхам, дараагийн бэлтгэл, дараагийн тоглолтдоо төвлөрч, хэтэрхий холыг харж бодохгүй байх хэрэгтэй байна, жижиг алхмууд л урт хугацааны амжилтыг бий болгоно” гэжээ.
Сүүлийн найман улирлын зургаад нь аварга болохын тулд дор хаяж 90 оноо шаардлагатай байсан бөгөөд Liverpool эхний 11 тоглолтоос ердөө таван оноо л алджээ.
Энэ хооронд Arsenal эхний 11 тоглолтоосоо тавыг л хожсон нь тэдний хувьд хийх зүйл их байгааг харууллаа.
“Би өөдрөг хүн бөгөөд цаашдаа үр дүн гарч, энэ баг сайжрана гэж найдаж байна” гэж Мерино хэлэв.
Мөн “Бид сөрөг талуудыг харах шаардлагагүй, харин эерэг талуудыг харах хэрэгтэй. Бид өөрсдийгөө болон хэрхэн тоглохыг хүсэж байгаагаа харах хэрэгтэй. Хэрэв бид хожигдвол юу болох талаар бодохгүй. Энэ нь илүү бидэнд дарамт шахалт үзүүлж байна.
“Бид тоглолт бүрийг хожих хэрэгтэйгээ мэднэ. Бид үүнийг хүсдэг бөгөөд үүний төлөө ажиллах хэрэгтэй. Бид одоо болон өөрсдөдөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.” гэжээ.
Arsenal 11-р сарын 23-нд олон улсын завсарлагааны дараах анхны тоглолтоо Nottingham Forest-тай хийнэ.