in

Майк Тайсон Жейк Полын хүнд цохилтод санаа зовсон фенүүддээ хандан мэдэгдэл хийв

Майк Тайсон Жейк Полын хүнд цохилтод санаа зовсон фенүүддээ хандан мэдэгдэл хийв

Майк Тайсон: Өнөөдөр өөрийгөө 20 жилийн өмнөхөөс илүү дээр байгаа гэдэгтээ итгэлтэй байна.

Хүнд жингийн маргаангүй аварга асан Тайсон 2005 онд Кевин МакБрайдтай тулалдсаныхаа дараа 38 насандаа мэргэжлийн боксоос зодог тайлсан юм. Спортоос удаан хугацаанд завсарласныхаа дараа тэрээр 2020 онд Рой Жонс Жр-тэй үзүүлэн тоглолт хийж, одоо энэ долоо хоногийн баасан гарагт Жейк Полтой найман раундтай тулаанаар мэргэжлийн бокст эргэн ирэлтээ хийхээр бэлдэж байна.

Одоо 58 настай Тайсоны Жейк Полтой хийх тулаан нь түүнийг өөрөөс нь 30 насаар дүү залуутай тулалдах гэж байгаад санаа зовж буй фенүүдийнх нь зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байна. Гэвч “Төмөр Майк” өөрийгөө зодог тайлж байсан үеийнхээс илүү сайн формтой байгаа гэв.

“Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ би тулалдахаар шийдсэн. Бүх зүйл зүгээр байх болно… Би тэр үед өөр хүн байсан,” хэмээн Тайсон фенүүддээ хандаж Манук Акопянд-ны посдкастад ярьжээ. “Тэр үед би мансууруулах бодис, архи хэрэглэдэг байсан. Одоо бол би тэр хүн биш. Би өөрийгөө илүү эерэгээр харж байна. Дэлхийг өөр өнцгөөс хардаг болсон.

Тайсоны хувийн болон мэргэжлийнх нь замнал нь олон маргаан дагуулж ирсэн бөгөөд үүнд 1992 онд хүчингийн хэрэгт буруутгагдаж, хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн явдал багтдаг. Үүнээс гадна, 2006 онд тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодсон хэргээр баривчлагдаж, донтолттой гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Улмаар 2007 онд тэрээр өөрөө сэргээн засах эмчилгээнд хамрагдсан юм.

Хэдийгээр одоо Тайсон архи, мансууруулах бодисоос хол байж, Полтой тулалдахад бэлэн гэдгээ олонтаа илэрхийлсэн ч, зарим хүмүүс энэ тулааны аюулын талаар санаа зовсоор байна. Тэр дундаа Тайсон зуны эхний товлосон өдөр нислэгийн үеэр эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай болсон тул тулаан хойшилсон нь хүмүүсийн санааг зовоож буй. Гэсэн ч Тайсон бэлтгэл сургуулилт дээрээ үндэслэн үзээд энэхүү тулаанд бэлэн байгаагаа батлан хэлжээ.

“Гайхалтай. Би өөрийгөө үнэхээр сайн мэдэрч байгаа,” хэмээн Тайсон ярьжээ. Мөн “… Надад тулааны туршлага бий. 30, 20 гаруй насны залуустай спарринг хийж байна, тэд намайг нэлээд хүчтэй цохиж байна. Бэлтгэлээ анх эхлэхэд амар байгаагүй. Би залуустай тулалдаж байгаа, эхэндээ тэд үнэхээр намайг ‘нүдэж’ байлаа. … Одоо би өөрийнхөө хэмжээнд хүрсэн.” гэжээ.

Энэхүү тулаан хэр ухаалаг шийдвэр болохоос үл хамааран, бүх зүйл энэ баасан гарагт Техасын Арлингтон дахь AT&T цэнгэлдэх хүрээлэнд товлогдсон ёсоор болж, Нетфликсээр шууд дамжуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ нь 2024 оны хамгийн том тулааны спортын үйл явдал байх төлөвтэй байна. Үүний үр дүнгээс хамааран Тайсоны хувьд энэ эргэн ирэлт нэг удаагийнх биш байх магадлалтай.

“Sky is the limit” хэмээн Тайсон хэлжээ. Одоо бид харах л үлдлээ.

Source link

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

2024 оны АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан эмэгтэй Билли Жин Кингийн цомд үндэсний шигшээ багаас тоглохгүй

2024 оны АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан эмэгтэй Билли Жин Кингийн цомд үндэсний шигшээ багаас тоглохгүй

Audi компани 2025 оны Q6 e-tron болон SQ6 e-tron SUV-ийн Sportback хувилбаруудыг танилцууллаа

Audi компани 2025 оны Q6 e-tron болон SQ6 e-tron SUV-ийн Sportback хувилбаруудыг танилцууллаа