Усик, Дубуа нар 2023 оны наймдугаар сард тулалдаж, Украины аварга Усик 9-р үед техникийн ялалтаар хүнд жингийн аваргын цолоо хамгаалсан.
Гэсэн ч энэ тулаан маргаангүй өнгөрсөнгүй. Дубуа тулалдааны эхэн үед Усикийг цэвэр цохилтоор унагасан гэж үзсэн боловч шүүгч түүнийг бүс доогуурх цохилт хэмээн шийдсэн.
Уг тулааны дараа Усик тавдугаар сард Тайсон Фьюриг ялснаар хүнд жингийн маргаангүй аварга болж, арванхоёрдугаар сард дахин ялалт байгуулжээ. Гэвч хоёр дахь тулаанд IBF бүсийг хамгаалахгүй байхаар шийдэж, Дубуа Филип Хрговичийг ялснаар тус бүсийн аварга болсон.
Дубуа 17 насандаа аварга болсноосоо хойш есдүгээр сард Энтони Жошуаг таван үед хүнд цохилтоор ялж, бүсээ амжилттай хамгаалсан юм.
Дубуа маш өндөр формтой байгаа бөгөөд Усиктэй дахин тулалдах нь тун сонирхолтой тулаан болох магадлалтай. Их Британийн тамирчин ч үүнийг хүсэж буйгаа илэрхийлж, Усик, Фьюри хоёрын тулааны дараа рингэнд гарч, өөрийн шаардлагаа тавьсан.
Саудын Арабын тэргүүн Турки Алалшик ч энэ тулааныг 2025 онд үзэхийг хүссэн таван тулааныхаа нэгт багтаажээ.
Усик энэ талаар “Ring Magazine Awards”-ын үеэр, өөрийгөө “Оны шилдэг тулаанч” хэмээн өргөмжлүүлэх үеэр байр сууриа ердөө дөрвөн үгээр илэрхийлсэн нь:
““No problem. I’m ready.””
Oleksandr Usyk has "no problem" fighting Daniel Dubois again #TheRingAwards pic.twitter.com/5xX4Udd9ey
— Ring Magazine (@ringmagazine) January 11, 2025
Гэсэн хэдий ч Дубуа хуучин өрсөлдөгчтэйгөө дахин учрахаасаа өмнө ирэх хоёрдугаар сарын 22-нд Жозеф Паркертай тулалдаж, бүсээ хамгаалах шаардлагатай. Тайсон Фьюри хоёр тулаанчийг сайн мэддэгийн хувьд Дубуа Паркерыг дутуу үнэлж байна гэж үзэж, бүсийг Паркер булаан авах боломжтойг онцолжээ.
secondsout.com