Де Риддер (19-2 MMA, 2-0 UFC) бямба гарагт Intuit Dome-д UFC 311-ийн Main card-нийг нээж, Кевин Холландыг (26-13 MMA, 13-10 UFC) гайхалтай гарын боолтоор яллаа. Грепплингийн мэргэжилтэн тэрээр өөрийн хэлсэн зүйлээ яг таг хийсэн бөгөөд, Холландыг гайхашруулах зүйл болно гэдгээ хэрэгжүүлсэн юм.
Тулааны дараа ONE Championship-ийн хоёр жингийн аваргын бүсийг зэрэг эзэмшиж байсан Де Риддер UFC-д хийсэн хоёр дахь ялалтаа угтаж, дараагийн зорилгоо тодорхойлохын тулд хэвлэлийн бага хурал дээр томоор дуугарсан юм.
Де Риддер экс дунд жингийн аварга Роберт Уиттакер эсвэл өндөрөөр үнэлэгдэж буй Хамзат Чимаевтай тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
“Хамзат, Уиттакер хоёрын аль нэгтэй нь тулалдмаар байна” гэж Де Риддер ялалтынхаа дараа MMA Junkie сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Хамзаттай барилдааны тулаан хийх нь сонирхолтой байх болно – Тэр маш их зүйлд хүрсэн, энэ гайхалтай байх болно. Хэрэв надад энэ боломжийг олговол би дуртайяа тулалдахад бэлэн байна. Тэдний бэлэн болох мөчид би ч бас бэлэн байх болно.”
Мөн тэрээр UFC Саудын Арабт хоёр долоо хоногийн дараа оргил тулаанаар тулалдах Израиль Адесанья болон Насурдин Имавов нарын ялсантай тулахад ч бэлэн байгаагаа дурдсан.
Де Риддер UFC-д анх удаа тулаан хийхээсээ өмнө зарим шүүмжлэгчдийн зүгээс “UFC-ийн гаднах амжилт үнэхээр хэр чанартай вэ?” гэсэн асуултад өртөж байсан ч дараалсан хоёр боолтоор дээд амжилт тогтоож, том дуудлага хийснээр 34 настай энэ тамирчин өөрийгөө хурдацтай өсөж буйг харуулж байна.
Тулааны дараах Де Риддерийн бүрэн ярилцлагыг доороос үзээрэй.
mmajunkie