in

Тимоти Шаламе Кайли Женнертэй улаан хивсэн дээр анх удаа хамт гарч, Давидын шагнал хүртлээ: Би Италийн кино урлагтай гүн холбоо мэдэрдэг

Тимоти Шаламе Кайли Женнертэй улаан хивсэн дээр анх удаа хамт гарч, Давидын шагнал хүртлээ: Би Италийн кино урлагтай гүн холбоо мэдэрдэг

Жүжигчин Тимоти Шаламе Италийн кино урлагт оруулсан хувь нэмрээрээ 70 дахь удаагийн Давид ди Донателло наадмын “Кино урлагийн шилдэг бүтээлч” хүндэт шагналыг хүртлээ. Энэхүү ёслол Ромын алдарт Cinecittá студид болж, Италийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд тооцогддог билээ.

Шагнал гардуулах ёслолд Шаламе аав Марк Шаламетайгаа хамт оролцсон бол хамгийн их анхаарал татсан нь түүний найз бүсгүй Кайли Женнертэй улаан хивсэн дээр анх удаа хамт алхсан явдал байлаа. Хоёр жил гаруйн турш нэр холбогдсон ч олон нийтийн өмнө ийнхүү анх удаа хамт үзэгдэв.

Шаламе үг хэлэх үеэрээ Лука Гуаданьино найруулагчтай хамтарсан Call Me by Your Name кино түүний карьерын эргэлтийн цэг болсныг онцолж:

“Лука бол миний карьерын хамгийн чухал хүн. Би 20 настай, Нью-Йоркоос гаралтай, Америкийн кино салбарт хөл тавих гэж хичээж байсан залуу байсан. Харин миний карьер шөнийн дотор өөрчлөгдсөн — энэ бүхэн Лука надад итгэж, Италийн кинонд тоглуулах шийдвэрээс эхэлсэн юм.”

Шаламе 2017 онд Call Me by Your Name киноны дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” төрөлд 22 насандаа нэр дэвшиж, уг ангилалд нэр дэвшсэн гурав дахь хамгийн залуу жүжигчин болсон билээ.

Тэр мөн:

“Би итали гаралтай биш ч эндхийн кино урлагийн хамт олонтой гүн холбоо мэдэрдэг. Хэрвээ жүжигчин болох мөрөөдлөө хөөхгүй байсан бол магадгүй Франческо Тоттигийн гоолын рекордыг эвдэх байсан байх” хэмээн хошигносон нь AS Roma багийн үнэнч фэн болохыг нь харууллаа.

Италийн кино академийн ерөнхийлөгч, уран сайхны захирал Пьера Детассис түүний талаар:

“Тимоти Шаламегийн Европ гарал, Америк соёлд өссөн түүх нь түүнийг өнөөгийн кино урлагийн хамгийн сонирхол татам, олон талт уран бүтээлчдийн нэг болгож байна. Тэр бол жинхэнэ уран бүтээлч бөгөөд чиг хандлага, стиль тодорхойлогч од юм” хэмээн онцолжээ.

Энэ жилийн Давид ди Донателло шагналын гол өрсөлдөгч кинонуудын дунд Паоло Соррентиногийн Parthenope, Андреа Сегрегийн The Great Ambition, Маура Дельперогийн Vermiglio, Валерия Голиногийн The Art of Joy зэрэг бүтээлүүд нэрлэгдэж байна.

variety.com

What do you think?

Майкл Шин, Ева Лонгориа нар Жэймс Паттерсоны зохиолоос сэдэвлэсэн баярын инээдмийн “Зул сарын 12 өдөр” кинонд тоглоно

Майкл Шин, Ева Лонгориа нар Жэймс Паттерсоны зохиолоос сэдэвлэсэн баярын инээдмийн “Зул сарын 12 өдөр” кинонд тоглоно

“Боруссиа Дортмунд” Беллингхэмийн төлөөх өрсөлдөөнд Реал Мадридаас түрүүлж алхам хийлээ

“Боруссиа Дортмунд” Беллингхэмийн төлөөх өрсөлдөөнд Реал Мадридаас түрүүлж алхам хийлээ