The MongolZ баг IEM Dallas тэмцээний А хэсгийн дээд шатны тоглолтод G2-г 2:0 харьцаагаар хожсоноор шөвгийн наймд шалгарлаа. Энэхүү ялалтаар тэд шууд хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Vitality багтай тоглохоор болж байна.
Тэмцээний эхний өдөр The MongolZ-д ялагдсан Бразилын FURIA баг доод шатанд Lynn Vision-ийг төвөггүй буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ хадгалж үлдлээ. Гэхдээ тэд шөвгийн наймд шалгарахын тулд GamerLegion болон 3DMAX, G2 багуудын хооронд явагдах тоглолтын ялагчыг хожих шаардлагатай.
The MongolZ баг Inferno болон Dust2 map дээр бүрэн давамгайлсан тоглолт үзүүлсэн бөгөөд багийн уур амьсгал nice, итгэл дүүрэн байлаа. Inferno map дээр Мөнхболдын Азбаяр (Senzu) онцгой тоглолт үзүүлсэн бол Dust2 map дээр Банзрагчийн Өсөхбаяр (910) багийнхаа тэргүүн эгнээнд байлаа.

18 настай rifler тоглогч Senzu энэ шатанд өөрийн хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж, зургаан удаа раунд авч, G2 багийн эмх замбараагүй хамгаалалт, довтолгооныг ганцаараа нураасан. Түүний гайхалтай тоглолт эхний раундаас эхэлсэн бөгөөд таван эсрэг хоёрын эсрэг нөхцөлд Glock буугаар дөрвөн тоглогчийг буудаж унагаан багтаа анхны ялалтыг авчирсан юм. Үүнээс хойш The MongolZ баг хурдаа огт алдалгүй, итгэлтэй тоглосоор ялалтаа бататгасан байна.
hltv.org