in ,

Blumhouse ба Meta хамтран “Horrorverse” тоглоомыг танилцууллаа

M3GAN, Lady Liberty зэрэг алдарт дүрүүд багтжээ.

Blumhouse ба Meta хамтран “Horrorverse” тоглоомыг танилцууллаа

Blumhouse студи Meta компанитай хамтран “Blumhouse Horrorverse” нэртэй immersive төрлийн шинэ тоглоом бүтээснээ зарлалаа. Meta Horizon платформ дээр тавдугаар сарын 23-нд нээлтээ хийх энэхүү виртуал ертөнцөөр дамжуулан аймшгийн кино сонирхогчид “M3GAN”, “Wolf Man”, “The Black Phone”, “Happy Death Day” зэрэг Blumhouse-ийн алдартай бүтээлүүдийн ертөнцөд хөл тавих боломжтой болж байна.

Албан ёсны танилцуулгад дурдсанаар, тоглогчид M3GAN, Babyface, эсвэл “The Purge” киноны Lady Liberty зэрэг муу талын дүрүүдийн аль нэгээр тоглож, золиосуудыг хөөж барих боломжтой. Хамгийн сонирхолтой хэсэг нь “Survival Lockdown” нэртэй тоглоом бөгөөд тоглогчдод санамсаргүй байдлаар “золиос” эсвэл “хорон санаат” дүр оноогдож, золиосууд нь хамтран ажиллаж нууц түлхүүрүүдийг олох ёстой бол, муу талын дүрд оноогдсон тоглогчид бусдыг барьж тоглоомоос гаргахыг зорино.

Түүнчлэн “Wolf Man”-ий ертөнцөөр аялсан мини тоглоом, “The Purge”-ийн орчинг ашигласан буудлагын дасгалын хэсэг, мөн зөвхөн энэхүү ертөнцөд зориулагдсан Blumhouse-ийн онцгой контентуудыг үзэх танхим ч байхаар төлөвлөгджээ.

Meta компанийн Reality Labs Entertainment Content-ийн захирал Сара Малкин хэлэхдээ “Blumhouse Horrorverse”-ийг танилцуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Аймшгийн киноны шүтэн бишрэгчид дуртай дүрүүдтэйгээ шууд харилцаж, тухайн ертөнцийн нэгэн хэсэг болох боломжтой боллоо. Энэ бол фэнүүдийг хооронд нь холбох, сэтгэл хөдлөм орон зай юм” хэмээжээ.

Харин Blumhouse студийн маркетингийн захирал Карен Бараган “Бид шүтэн бишрэгчдээ киноны дэлгэцнээс ч цааш авч явах шинэ арга замыг эрэлхийлсээр ирсэн. ‘Horrorverse’ бол бидний хамгийн гүн immersive туршлага бөгөөд Meta-тай хамтран бид зөвхөн аймшгийн мэдрэмжийг хүргэх бус, хэрэглэгч бүрийг тэрхүү айдсын дунд амьдрах боломжтой орчинг бүрдүүлж чадлаа” гэжээ.

“Blumhouse Horrorverse” нь Meta Quest-ийн “Halfway to Halloween” баярын хүрээнд танилцуулагдаж буй 30 immersive тоглоомын нэг бөгөөд “Alien: Rogue Incursion”, “Arizona Sunshine 2”, “Five Nights at Freddy’s: Help Wanted” зэрэг алдарт бүтээлүүдтэй зэрэгцэн хэрэглэгчдийн хүртээл болж байна.

Тоглоомд урьдчилан бүртгүүлэх боломжтой ба Meta Horizon-ийн вэбсайт болон гар утасны аппликэйшн дээр мөн нээлттэй байна.
Танилцуулга бичлэгийг доорх холбоосоор үзэх боломжтой.

What do you think?

Лука Модрич Реал Мадридаас явж байгаагаа зарлалаа

Лука Модрич Реал Мадридаас явж байгаагаа зарлалаа

Майли Сайрус шинэ дууныхаа хамт “Something Beautiful” киноны трэйлерийг цацлаа

Майли Сайрус шинэ дууныхаа хамт “Something Beautiful” киноны трэйлерийг цацлаа