in

The MongolZ Astana-д гаргасан алдаагаа Dallas-д засаж, хагас шигшээд шалгарлаа

Монголын баг Astana-д гаргасан алдаагаа энэ удаад засаж чадлаа.

The MongolZ Astana-д гаргасан алдаагаа Dallas-д засаж, хагас шигшээд шалгарлаа

The MongolZ IEM Dallas тэмцээний шөвгийн наймд Aurora-г 2-0 харьцаагаар (Dust2 — 13:11, Mirage — 13:6) буулган авч, PGL Astana тэмцээнд амссан ялагдлынхаа хариуг авч чадлаа.

Энэхүү ялалтаар Монголын баг Бямба гарагт болох хагас шигшээд MOUZ-тэй тоглох эрхээ авч, 2025 оны анхны шигшээ тоглолтдоо шалгарах боломжтой болж байна.

Тоглолтын эхний map Dust2 дээр The MongolZ баг хоёр ч pistol round-г амжилттай авч, тоглолтыг 5-0 харьцаагаар эхлүүлсэн ч Aurora хэсэг хугацаанд тоглолтыг базаж, 10-7 харьцаагаар тэргүүлсэн. Гэвч энэ үед “mzinho” MP9 буугаар 1vs3 clutch хийж, тоглолтыг эргүүлснээр The MongolZ 13:11-ээр ялалт байгуулсан.

Mirage map дээр харин clutch хүлээх шаардлага гаралгүй тоглолтын эхнээс Монголын баг илүүрхэн тоглосон. “bLitz” Бямбасүрэн pistol round-д 1vs2 clutch хийж, багтаа хүчтэй гараа авчирсан бол “Senzu”-н хийсэн 1vs2 clutch-оос хойш The MongolZ CT талдаа 10-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн нь Aurora-г тоглолтоос бүр мөсөн шахжээ.

Хэдий Aurora 13-0-ээр дуусгахыг сэргийлж чадсан ч өрсөлдөгчийнхөө сонгосон map дээр 6-13 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм.

Тайзан дээрх тоглолтын дарамтыг Senzu даван туулж, багаа тэргүүлэв

Тоглолтын дараа шинжээч Janko “YNk” Paunović хоёр багийн AWPer болох “woxic” болон “910” нарын AWP тулаан гол нөлөөг үзүүлсэн гэж дүгнэгдсэн. Харин бодит байдал дээр Монголын багийн туслах снайпер “Senzu” тоглолтын жинхэнэ гол дүр болж байлаа.

Түүний тайзан дээрх тоглолтууд дахь тогтворгүй байдал өмнө нь шүүмжлэл дагуулж байсан ч энэ удаа тэрбээр бүхний хүлээлтийг эвдэж, 1.50 рейтингээр тоглолтын хамгийн нөлөө бүхий тоглогчоор нэрлэгдсэн юм. Энэ нь багийнхаа хамгийн ойрын тоглогчоос 0.36 нэгжээр илүү үзүүлэлт байв.

MAJ3R-ийн төлөвлөгөө Dallas-д амжилт олоогүй нь

PGL Astana тэмцээнд The MongolZ-ийг хожсоны дараа Aurora багийн ахлагч “MAJ3R” HLTV-д өгсөн ярилцлагадаа Mirage map дээр тактикаа өөрчилж, T талаас эхэлсэн талаар онцолж байсан.

Тэд энэ стратегийг Dallas-д ч мөн ашигласан ч T талдаа ердөө ганцхан раунд авч чадсан юм. Тоглолтын хагасын төгсгөлд bLitz нь woxic-ийг хутгалсан нь эхний хагастай дуусгавар болсон байв.

Тоглолтын дараа MAJ3R “Бид олон утгагүй clutch алдсан. Тухайлбал Mirage-ийн pistol round-г авсан бол бүх зүйл өөр болох байлаа. Бид өөрсдөө алдаа гаргасан. Өнөөдөр бид дахин хасагдах шатанд тоглох эрхгүй боллоо, сайн Counter-Strike тоглоогүй. Үнэндээ энэ бол Aurora-гийн жинхэнэ төрх биш гэдгийг хүн бүр ойлгож байгаа” хэмээн хэлсэн байна.

Монголын баг Astana-д гаргасан алдаагаа Dallas-д бүрэн заслаа

PGL Astana-д Aurora-д хожигдсоныхоо дараа The MongolZ багт дахин учрах боломж олдсон бөгөөд энэ удаад тэд илүү бэлтгэлтэй, илүү тогтвортой тоглолт үзүүлж, ялагдлынхаа өшөөг авч чадсан юм.

hltv.org

What do you think?

Нуну: Аваргуудын лигийн дарамтыг биш, урам зоригийг мэдэр

Нуну: Аваргуудын лигийн дарамтыг биш, урам зоригийг мэдэр

Шерил Кроу сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг уриалсан шинэ дуугаа цацлаа

Шерил Кроу сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг уриалсан шинэ дуугаа цацлаа