in

noche UFC 3 Гвадалахарагаас Сан Антонио руу шилжлээ

noche UFC 3 Гвадалахарагаас Сан Антонио руу шилжлээ

noche ufc эвент Мексикээс Тексас руу шилжлээ

Эхэндээ Мексикийн Гвадалахара хотод зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан Noche UFC 3 эвент нь арена барилгын ажил хугацаандаа амжихгүй болсон тул Сан Антонио руу шилжихээр болжээ. Энэхүү эвент нь есдүгээр сарын 13-нд Frost Bank Center-т болохоор болсон байна.

Энэ талаарх мэдэгдэл нь өнгөрсөн бямба гаригт болсон UFC Vegas 107 эвентийн шууд дамжуулалтын үеэр албан ёсоор хийгджээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Гвадалахара хотод төлөвлөгдсөн бусад эвентүүд ч мөн хойшлогдож байгаа талаар цуурхал гараад байсан юм.

Уламжлал ёсоор Мексикийн Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан UFC-ийн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү эвент нь өмнөх хоёр жилд Лас Вегаст болж байсан бол энэ удаад Тексаст болохоор болжээ.

Анх Noche UFC 3 нь UFC 320 нэртэйгээр зарлагдсан ч одоо Fight Night эвент болгон зохион байгуулахаар болсон байна. Одоогоор эвентэд оролцох тулаанууд зарлагдаагүй байгаа ч өмнөх Noche UFC 3 эвент нь эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын төлөө Валентина Шевченко, Алекса Грассо нарын тулаанаар тэргүүлсэн юм. Дараа нь Лас Вегаст болох UFC 306 эвентэд Мераб Двалишвили, Шон О’Маллей нар октагонд тулалдсан.

Эх сурвалж:

Noche UFC 3 moves from Guadalajara, Mexico to San Antonio

The upcoming Noche UFC card in September is moving from Guadalajara, Mexico to San Antonio after construction on the arena in Mexico was not completed in time.

What do you think?

Жон Жонс: Даниел Кормиерийг ялах хүсэл маань намайг зул сарын баяраар ч шаргуу ажиллахад хүргэсэн

Жон Жонс: Даниел Кормиерийг ялах хүсэл маань намайг зул сарын баяраар ч шаргуу ажиллахад хүргэсэн

Никс багийн төгс бус ч түүхэн улирал — ирээдүйд хэрхэн үр бүтээлтэй хөгжих вэ?

Никс багийн төгс бус ч түүхэн улирал — ирээдүйд хэрхэн үр бүтээлтэй хөгжих вэ?