in ,

Ламин Ямал Лионель Мессигийн замналаар алдартай №10 дугаарыг өвлөн авлаа

Ламин Ямал Лионель Мессигийн замналаар алдартай №10 дугаарыг өвлөн авлаа

Ламин Ямал Барселонагийн алдартай 10 дугаарыг өмсөх боллоо

Ламин Ямал Барселонагийн алдартай 10 дугаарыг албан ёсоор өмсөх боллоо. Энэ дугаарыг клубын домогт тоглогч Лионель Месси олон жилийн турш өмсөж байсан юм. Ямалын хувьд энэ үйл явдал нь түүний 18 насны төрсөн өдрөөс хэдхэн хоногийн дараа тохиож байгаа бөгөөд тэрээр энэ дугаарыг Ансу Фатигаас хүлээн авсан байна. Фати саяхан Монакод улирлын турш зээлээр тоглохоор явсан юм.

Энэхүү зарлал нь Ямалын Барселонатай байгуулсан урт хугацааны гэрээгээ тэмдэглэх хувийн арга хэмжээний үеэр хийгдсэн байна. Түүний өнгөрсөн сард байгуулсан гэрээ нь түүнийг 2031 он хүртэл Камп Ноу-д үлдэхийг баталгаажуулсан юм. Ямал арга хэмжээний үеэр “Би багадаа Барселонад дебют хийх, өсөж том болоод 10 дугаартай тоглохыг мөрөөддөг байсан. Барселонад төрсөн хүүхэд бүрийн мөрөөдөл энэ. Месси өөрийн замыг гаргасан, би ч бас өөрийн замыг гаргах болно” гэж хэлжээ.

Ямал Барселонагийн алдартай 10 дугаарыг өмссөн олон агуу тоглогчдын дараагийнх нь болж байна. Түүний өмнө Месси, Роналдиньо, Ривалдо, Ромарио, Диего Марадона нар энэ дугаарыг өмсөж байсан юм. Месси 2008 оноос 2021 он хүртэл энэ дугаарыг өмсөж, 10 удаа Ла Лигийн аварга, 4 удаа Аваргуудын лигийн цомыг хүртэж, клубын бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ.

Ямал хэдий залуу ч гэсэн Барселонад 106 удаа тоглож, 25 гоол оруулсан байна. Тэрээр өнгөрсөн зун Испанийн шигшээ багийг Европын аварга болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Европын хамгийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэгээр тодроод байна. “Би шүүмжлэл болон магтаалд төдийлөн анхаарал хандуулдаггүй, зөвхөн гэр бүл, найз нөхдийнхөө үгийг л сонсдог. Одоогоор би хөлбөмбөгтөө төвлөрч байна. Би Барселонад ажиллаж, Барселонад тоглодог, харин Сьюдад Депортивагаас гадуур амьдралаа эдэлдэг” гэж Ямал хэлжээ.

Ямал сүүлийн хэдэн долоо хоногт Марадона, Роналдиньо, Месси зэрэг 10 дугаартай домогт тоглогчдын зургийг нийгмийн сүлжээнд хуваалцаж, дугаарын өөрчлөлтийн талаар дохио өгч байсан юм. Гэсэн хэдий ч энэ мэдээ баяр хөөртэй хүлээн авсан ч Ямал талбайн гадна асуудалтай тулгарч байна. Испанийн засгийн газар түүний төрсөн өдрийн баярт одой хүмүүсийг зугаа цэнгэлд ашигласан гэх мэдээлэл гарч, хуулийн зөрчилд холбогдсон байж болзошгүй талаар шалгалт эхлүүлсэн байна.

Эх сурвалж:

Lamine Yamal follows in footsteps of Lionel Messi and takes iconic No.10 shirt

Lamine Yamal has officially been handed Barcelona’s iconic No.10 shirt, a jersey worn for over a decade by club legend Lionel Messi.

Lamine Yamal has officially been handed Barcelona’s iconic No.10 shirt, a jersey worn for over a decade by club legend Lionel Messi.

The milestone comes just days after Yamal celebrated his 18th birthday, and he will take over the shirt number from Ansu Fati, who recently joined Monaco on a season-long loan.

The announcement coincided with a private event honouring Yamal’s new long-term deal with the club. His contract, signed last month, will keep him at the Camp Nou until 2031.

“When I was a child, my dream was to debut for Barca, to grow up and play with the No.10,” Yamal said at the ceremony.

“Every kid born in Barcelona dreams of that. Messi has made his way and I’m going to make mine.”

Yamal becomes the latest in a long line of Barca greats to don the famous number, following in the footsteps of Messi, Ronaldinho, Rivaldo, Romario, and Diego Maradona.

Messi wore the shirt from 2008 until his departure in 2021, winning ten LaLiga titles and four Champions League trophies while becoming the club’s all-time top scorer.

Despite his age, Yamal has already racked up 106 senior appearances and scored 25 goals for Barcelona. He played a central role in helping Spain lift the European Championship last summer and has established himself as one of Europe’s most exciting young prospects.

“I’m a bit indifferent to both criticism and praise, if it doesn’t come from my family or friends,” Yamal added. “Right now, I’m very focused on football. Ultimately, I work for Barca and I play for Barca, but when I’m away from Ciudad Deportiva, I enjoy my life, and that’s it.”

Yamal had hinted at the number change in recent weeks, sharing photos of former No.10 legends Maradona, Ronaldinho, and Messi on social media.

While the shirt number news was met with celebration, Yamal also faces scrutiny off the field. Reports emerged this week of an investigation launched by the Spanish government into potential disability law violations.

The inquiry surrounds claims that individuals with dwarfism were hired as entertainers at his birthday celebration.

What do you think?

Нарны гадарга дээр “Галын хавцал” үүссэн томоохон дэлбэрэлт

Нарны гадарга дээр “Галын хавцал” үүссэн томоохон дэлбэрэлт

Elon Musk Edward Cullen дээр суурилсан хиймэл оюун ухаантай аниме найз залууг танилцуулав

Elon Musk Edward Cullen дээр суурилсан хиймэл оюун ухаантай аниме найз залууг танилцуулав