Арман Царукян: Хөнгөн жингийн аваргын төлөөх тулааныг тодорхой болгохыг хүсч байна
Илия Топуриа өнгөрсөн сард болсон UFC 317 эвентийн гол тулаанд Чарльз Оливейраг хүнд цохилтоор ялж, хөнгөн жингийн аваргын бүсийг хүртсэн. Үүний дараа фенүүд шинэ аваргын эсрэг хэн эхний тулааныг хийх бол гэж сонирхож эхэлсэн бөгөөд Арман Царукян, Жастин Гейджи, Падди Пимблетт нарын нэрс хамгийн их яригдаж байна.
Одоогоор Пимблетт хамгийн боломжит өрсөлдөгч гэж яригдаж байгаа бөгөөд тэрээр UFC 317-д Топуриа-тай октагон дотор нүүр тулсан. Гэсэн хэдий ч ямар ч шийдвэр гараагүй байгаа ба Царукян энэ байдлыг тодорхой болгохоор шийджээ.
Царукян “Мэдээж би Ислам Махачевтай тулалдахыг хүсч байна, гэхдээ одоогоор Гейджитэй тулалдах нь илүү утга учиртай. Учир нь тэр саяхан 11-р байрт байсан Рафаэль Физиевийг ялсан” гэж Чак Лидделлтэй ярилцахдаа хэлжээ. “Тэр аваргын төлөө тулалдах эрхгүй. Саяхан Макс Холлоуэйд ялагдсан. Физиевийг богино хугацаанд бэлтгэгдсэн үед нь ялсан. Тиймээс тэр аваргын төлөө тулалдах эрхгүй. Тэр намайг ялж байж аваргын төлөө тулалдах эрхтэй болно.”
Гейджи өнгөрсөн жил Ислам Махачевтай хөнгөн жингийн аваргын төлөө тулалдах төлөвлөгөөтэй байсан ч UFC 300-д Макс Холлоуэйг эсрэг ‘BMF’ бүсээ хамгаалахаар шийдсэн. Тэрээр Холлоуэйд хүнд цохилтоор ялагдсан ч UFC 313-д Рафаэль Физиевийг санал нэгдсэн шийдвэрээр ялж, эргэн ирсэн. Гейджи аваргын төлөө тулалдах эрхээ эргүүлэн авахыг хүсч байгаа бөгөөд хэрэв энэ боломж олдохгүй бол зодог тайлах талаар бодож байгаа ч UFC-ийн байр суурь тодорхойгүй байна.
Царукян мөн энэ оны эхээр UFC 311-ийн гол эвентэд Махачевтай тулалдах боломжтой байсан ч тулааны өмнөх өдөр хасагдсан. Тэрээр UFC 317-д нөөц тулаанчийн хувиар жин үзүүлсэн ч UFC-ийн захирал Дана Уайт түүнийг дараагийн аваргын төлөө тулалдах эсэхийг тодорхой хэлээгүй. Гэхдээ Царукян “Хэрэв аваргын төлөө биш бол надад утга учиртай тулаан байх ёстой” гэж хэлсэн.
Царукян “Тэд надад тулаан санал болгосон. Би татгалзсан, учир нь би топ 5-д багтсан тулаанчтай тулалдахыг хүсч байна. Би одоогоор мөнгөний төлөө тулалдахгүй байгаа. Миний зорилго бол аварга болох. Тиймээс би зүгээр л хэн нэгнийг ялах тулаан хийхгүй. Би бүгдийг ялж чадна гэдгээ мэдэж байна. Одоо би өөртөө тохирсон сайн тулааныг сонгож, аваргын төлөө дахин тулалдахыг хүсч байна” гэжээ.
Эх сурвалж:
Morning Report | Arman Tsarukyan calls for title eliminator with Justin Gaethje: ‘He doesn’t deserve title fight’
Arman Tsarukyan wants a title eliminator fight with Justin Gaethje next.