in

Мэтт Браун: UFC-ийн Paramount-той хийсэн 7.7 тэрбумын гэрээ тулаанчдад ашиггүй гэж үзэж байна

Мэтт Браун: UFC-ийн Paramount-той хийсэн 7.7 тэрбумын гэрээ тулаанчдад ашиггүй гэж үзэж байна

UFC-ийн 7.7 тэрбум долларын гэрээ тулаанчдад ашигтай юу?

UFC 2026 онд Paramount-той 7 жилийн хугацаатай, 7.7 тэрбум долларын түүхэн гэрээ байгуулж, орлогоо огцом нэмэгдүүлэхээр зэхэж байна. Гэвч энэ асар том хэлцэл тулаанчдад бодит ашиг авчрах уу гэсэн асуулт олон хүний толгойд эргэлдэж эхэллээ.

UFC-ийн ахмад тулаанч Матт Браунын үзэж буйгаар, өмнөх туршлагаас харахад ийм төрлийн гэрээ тулаанчдын цалин хөлсөнд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч байгаагүй. Тэрээр FOX болон ESPN-тай байгуулсан өмнөх гэрээнүүдийг жишээ татан, “UFC ESPN-ээс хоёр дахин их орлого олж байгаа ч энэ нь тулаанчдын цалинг автоматаар өсгөдөггүй” хэмээн хэлжээ.

Браун шинэ гэрээ 2026 оноос хэрэгжиж эхлэх тул одоогоор дүгнэлт хийхэд эрт гэж үзэж байгаа ч, “Түүхээс харахад энэ нь тулаанчдад онцын ашиг авчрахгүй байх магадлал өндөр” хэмээн болгоомжилж байна.

Тэрээр UFC-ийн бизнесийн зарчмыг ойлгодог, мөнгө олох нь тэдний гол зорилго гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч, 2016 онд Endeavor-д 4 тэрбум доллараар зарагдсанаас хойш үнэлгээ нь бараг гурав дахин өссөн ч тулаанчдын нөхцөлд дорвитой ахиц гараагүйг онцоллоо. WWE-тэй хамтарч ажиллаж буй нь UFC-ийн үнэлгээг улам өсгөж байгаа аж.

Гэвч тулаанчид цалин, нөхцлөө сайжруулахын төлөө нэгдэж чаддаггүй нь хамгийн том асуудал гэж Браун үзэж байна. “UFC тэднийг орлох 100 шинэ залууг гаргаж ирж чадна. Энэ нь тулаанчдад маш хүнд нөхцөл” хэмээн тэр хэлэв.

Брауны туршлагаас харахад, олон тулаанч ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд таван оронтой тооны цалин ч тэдний амьдралыг эрс өөрчилдөг. “Тэдэнд тулалдахаас өөр гарц байхгүй. Ийм үед тэднээс нэгдэж, хамтран ажиллахыг шаардах нь бараг боломжгүй” гэж тэр нэмэв.

Одоогоор UFC-д хэд хэдэн антимонополь нэхэмжлэл шүүхээр явж байгаа бөгөөд эдгээр нь компанийн бизнесийн загварт өөрчлөлт авчрах боломжтой гэж зарим шинжээч найдаж байгаа ч, Браун үүнд ч эргэлзэж байна. “UFC хүссэнээ хийж, хүссэн гэрээ байгуулж чаддаг. Тулаанчид үүнд өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй” гэж тэр онцолжээ.

Эх сурвалж:

‘This is not going to change anything’: Matt Brown highly doubts UFC’s $7.7 billion deal with Paramount benefits fighters

Matt Brown doubts the UFC’s new $7.7 billion deal with Paramount trickles down in any meaningful way to increase pay for fighters because history has said no past deal has ever really changed anything

What do you think?

Илья Забарный 57.1 сая фунтын үнээр ПСЖ-д нэгдэхээр, эмнэлгийн үзлэгээ амжилттай дуусгасан нь батлагдах шатандаа байна

Илья Забарный 57.1 сая фунтын үнээр ПСЖ-д нэгдэхээр, эмнэлгийн үзлэгээ амжилттай дуусгасан нь батлагдах шатандаа байна

Vulcan Centaur пуужин наймдугаар сарын 12-нд  цэргийн туршилтын хиймэл дагуул хөөргөнө

Vulcan Centaur пуужин наймдугаар сарын 12-нд цэргийн туршилтын хиймэл дагуул хөөргөнө