UFC-ийн эвент Цагаан ордонд болох уу?
UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт ирэх жил Цагаан ордонд эвент зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь логистикийн хувьд маш хүнд байх болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Ж. Трамп Цагаан ордонд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн UFC-ийн тулаан зохион байгуулах тухай мэдэгдсэн нь олон хүнийг гайхшруулсан юм. Трамп UFC-ийн эвентүүдэд байнга оролцдог бөгөөд Дана Уайттай ойр дотно харилцаатай байдаг тул энэ нь тийм ч гэнэтийн зүйл биш байв. Гэсэн хэдий ч энэ эвентыг зохион байгуулах нь амаргүй байх болно.
Дана Уайт Contender Series шоуны дараа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Цагаан ордонд болох UFC-ийн эвентийн талаархи асуултуудад хариулж, одоогоор төлөвлөлтийн эхний шатанд байгаагаа хэлжээ. Тэрээр энэ сарын 28-нд Цагаан ордонд очиж, төлөвлөгөө болон зураг төслүүдийг танилцуулж, ерөнхийлөгчийн хүсэлтийг сонсохоор төлөвлөж байгаа аж. Одоогоор тулааны талаар бодох цаг болоогүй гэжээ.
Эвентийн картын талаар ярихад, UFC-ийн олон алдартай тулаанчид Цагаан ордонд тулалдах боломжийг ашиглахыг хүсч байгаа бөгөөд тэдний дунд Конор МакГрегор, Жон Жонс нар багтжээ. Гэхдээ Дана Уайт болон түүний баг эхлээд Цагаан ордонд эвент зохион байгуулах боломжийг хэрхэн хангах талаар бодох хэрэгтэй байна. Цагаан ордон нь дэлхийн хамгийн алдартай барилгуудын нэг тул аюулгүй байдлын олон асуудал үүсэх магадлалтай бөгөөд энэ нь UFC-ийн хувьд томоохон логистикийн сорилт болж байна.
Мөн тэрээр Цагаан ордны өмнөх талбайд эвент зохион байгуулах нь өөрийн гэсэн бэрхшээлтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Октагон нь 25,000 фунт жинтэй тул талбайн жингийн асуудал үүсэх магадлалтай. Мөн цаг агаарын нөхцөл байдал чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэрээр өмнө нь Абу Дабид болсон эвентийн дараа цаг агаарын асуудалтай тулгарахгүй гэж хэлж байсан ч энэ удаад ямар ч нөхцөлд эвентээ зохион байгуулахаар шийдсэн байна.
UFC-ийн Цагаан ордны эвентийг 2026 оны 7-р сарын 4-нд, АНУ-ын 250 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж:
Dana White talks logistics of UFC White House card: ‘It’s going to be incredibly challenging’
Dana White and Donald Trump intend to host a UFC event at the White House, which faces some serious logistical issues