Портлэнд Трэйл Блэйзерс шинэ эзэнтэй боллоо
Том Дандон Портлэнд Трэйл Блэйзерсийг Пол Г. Аллены өв залгамжлагчдаас 4 тэрбум ам.доллараас дээш үнэлгээгээр худалдан авахаар тохиролцлоо. Пол Аллен 2018 онд таалал төгссөн бөгөөд түүний эгч Жоди Аллен түүний өвийг удирдаж байсан юм.
Дандон нь NHL-ийн Каролина Харрикейнсийн эзэн бөгөөд Даллас хотод төвтэй Дандон Капитал Партнерсийн дарга, удирдах түнш юм.
Портлэнд энэ оны 5-р сард багийнхаа худалдах үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн байна.
Портлэндийн худалдаа нь Даллас Маверикс, Бостон Сэлтикс, Лос Анжелес Лэйкерс багуудын сүүлийн үеийн худалдан авалтуудыг дагаж байна.
Эх сурвалж:
https://basketball.realgm.com/wiretap/281664/Blazers-Sold-To-Tom-Dundon-For-More-Than-$4-Billion






