in ,

Ливерпүүлийн эсрэг Анфилдэд болсон Премьер лигийн нээлтийн тоглолтын үеэр Борнмутын Антуан Семеньо арьс өнгөөр ялгаварласан доромжлолын золиос боллоо

Ливерпүүлийн эсрэг Анфилдэд болсон Премьер лигийн нээлтийн тоглолтын үеэр Борнмутын Антуан Семеньо арьс өнгөөр ялгаварласан доромжлолын золиос боллоо

Премьер лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт Баасан гарагт Анфилдэд явагдаж, Ливерпүүл Борнмутыг 4-2 гоолын харьцаагаар хожсон. Гэвч талбай дээр болсон үйл явдлыг биш, харин арьс өнгөөр ялгаварласан доромжлол гол анхаарлын төвд орлоо.

Тоглолтын 28 дахь минутад Борнмутын довтлогч Антуан Семеньо үзэгчдийн зүгээс арьс өнгөөр ялгаварласан үг хэллэгтэй тулгарсны улмаас тоглолт түр зогссон байна. Мерсисайд цагдаагийн газар 47 настай нэгэн эрэгтэйг цэнгэлдэх хүрээлэнгээс гаргасан бөгөөд түүний хэн болохыг газар дээр ажиллаж байсан ажилтнууд баталгаажуулжээ.

Цагдаагийн газрын ахлах байцаагч Кев Чаттертон “Ийм төрлийн тохиолдлыг бид маш нухацтай авч үздэг. Холбогдох этгээдэд хариуцлага тооцохын тулд клубүүдтэй хамтран ажиллана. Хөлбөмбөгийн хориг тавих арга хэмжээ ч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгджээ.

Семеньо өөрийн Инстаграмын сторид мөн арьс өнгөөр ялгаварласан мессежүүдийн нэгийг “Хэзээ зогсох вэ?” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Гана улсын шигшээ багийн тоглогч тэрээр талбай дээр өөрийгөө хянан, хоёр гоол оруулж тоглолтыг түр тэнцүүлсэн ч, Ливерпүүл эцэст нь ялалт байгуулсан юм.

Тоглолтын үеэр шүүгч Энтони Тэйлор хоёр багийн дасгалжуулагч Арне Слот, Андони Ираолатай ярилцаж, нөхцөл байдлыг тодруулсны дараа тоглолтыг үргэлжлүүлжээ. Скай Спортсын тайлбарлагч Питер Друригийн мэдээлснээр, Премьер лигийн Тоглолтын төвд Семеньогийн эсрэг доромжлолын тухай мэдээлэл албан ёсоор ирсэн байна.

Борнмутын ахлагч Адам Смит энэ явдлыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн мэдэгдэж, дасгалжуулагч Ираола “Энэ бол зөвхөн хөлбөмбөгийн асуудал биш, нийгмийн том асуудал” гэж тодотгожээ. Ливерпүүл клуб ч мөн тухайн хүнийг таньсан тухайгаа баталгаажуулсан байна.

Адам Смитийн уур хилэн

Тоглолтын дараа Адам Смит Скай Спортст өгсөн ярилцлагадаа “Би үнэхээр ууртай, цочирдсон байна. Энэ явдал өнөө үед тохиолдох ёсгүй. Антуан энэ бүхний дунд тоглолтоо үргэлжлүүлж, гоол оруулж чадсан нь гайхалтай” хэмээн ярьжээ.

Тэрээр Семеньогийн төлөө санаа зовниж буйгаа илэрхийлээд, “өвдөг сөгдөх” үйлдэл ялгаварлан гадуурхлыг арилгах бодит шийдэл болж чадахгүй байгааг онцлов. Түүний хэлснээр, Семеньо тайван байж, зөвхөн тоглолтдоо төвлөрсөн нь зан чанарыг нь харуулж байгаа бөгөөд тухайн мөчид шүүгчид доромжлолын талаар мэдээлсэн байна.

Смитийн хүсэлтээр үзэгчийг шууд гаргасан бөгөөд Ливерпүүлийн тоглогчид ч Семеньо болон Борнмутын тоглогчдод дэмжлэг үзүүлжээ.

Премьер лигийн зүгээс ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоохоор тууштай ажиллаж байгаа ч Смитийн хэлснээр бодит шийдэл олоход бэрхшээлтэй хэвээр байна. “Энэ асуудал бид бүгдэд хамаатай. Антуаны төлөө үнэхээр санаа зовж байна, болсон явдалд би цочирдсон” гэж тэр нэмжээ.

Эх сурвалж:

Bournemouth’s Antoine Semenyo subjected to racist abuse in Premier League opener against Liverpool at Anfield

Friday’s Premier League opening game between Liverpool and Bournemouth was stopped in the 28th minute after Antoine Semenyo reported being racially abused by a man in the Anfield crowd. Merseyside Police confirmed a 47-year-old was ejected from the stadium after the man’s identity was confirmed by ground staff.

What do you think?

Тейлор Свифт New Heights подкастаар YouTube-ийн дээд амжилтыг эвдлээ

Тейлор Свифт New Heights подкастаар YouTube-ийн дээд амжилтыг эвдлээ