in

Nvidia GeForce Now шинэчлэгдсэнээр тоглоомын стримингийн ертөнц өөрчлөгдөх нь

Nvidia GeForce Now шинэчлэгдсэнээр тоглоомын стримингийн ертөнц өөрчлөгдөх нь

Nvidia тоглоомын стримингийн үйлчилгээ болох GeForce Now-доо томоохон шинэчлэлт орууллаа. Ирэх есдүгээр сараас эхлэн хэрэглэгчид 100GB-аас дээш багтаамжтай сервер түрээслэн, өөрийн эзэмшдэг тоглоомуудаа алсаас шууд тоглох боломжтой болно. Энэ нь шинэ PC эсвэл консол худалдаж авах өндөр өртөгтэй харьцуулахад сард 20 ам.долларын захиалга харьцангуй хямд сонголт болох юм.

Шинэ “Install to Play” функцийн тусламжтайгаар тоглогчид алсын сервер дээр тоглоомоо татаж аваад шууд тоглох боломжтой. Дахин таталт хийхгүйгээр үргэлжлүүлэхийг хүсвэл 200GB үүлэн хадгалах санг сард 3 ам.доллараар ашиглаж болно.

Ultimate захиалагчдын хувьд илүү их өөрчлөлт хүлээж байна. Nvidia 4K/120 fps чанартай стриминг, RTX 5080 түвшний график чадлыг үүлэн дээрээс санал болгож байгаа бөгөөд 5K нягтаршил, HDR дэмжсэн “Cinematic” горим ч нэмэгдлээ. Энэ нь тоглоомыг илүү бодит, нарийвчлалтай дүрслэх боломжтой гэсэн үг.

GeForce Now нь PC, Mac, гар утас, Steam Deck дээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй Legion Go S гар төхөөрөмж болон томоохон дэлгэцүүдэд 5K чанараар тоглох боломжтой болох юм.

Хэдийгээр GeForce Now нь PC болон консолыг бүрэн орлож чадахгүй ч, өндөр интернет хурдтай хэрэглэгчдэд тоглоомын ирээдүйг илүү ойртуулж байна.

Эх сурвалж:

Game Streaming Will Never Be the Same After Nvidia’s GeForce Now Update

GeForce Now’s ‘Install to Play’ feature could make any device your main gaming machine.

What do you think?

Samsung-ийн шинэ Fan Edition чихэвч нь Buds 3 Pro-ийг нэг гол зүйлээр давж гарлаа

Samsung-ийн шинэ Fan Edition чихэвч нь Buds 3 Pro-ийг нэг гол зүйлээр давж гарлаа

NBA болон тоглогчдын холбоо: Спорт бооцооны хязгаарлалтыг чангатгахыг дэмжив

NBA болон тоглогчдын холбоо: Спорт бооцооны хязгаарлалтыг чангатгахыг дэмжив