in ,

NBA болон тоглогчдын холбоо: Спорт бооцооны хязгаарлалтыг чангатгахыг дэмжив

NBA болон тоглогчдын холбоо: Спорт бооцооны хязгаарлалтыг чангатгахыг дэмжив

NBA болон Тоглогчдын холбоо спортын бооцооны зохицуулалтыг чангатгах талаар байр сууриа нэгтгэжээ. Тэд тоглогчдын оноо болон хувийн статистикийг үндэслэсэн бооцоог (prop bet) тоглолтын үеэр тавихыг хязгаарлах боломжийг судлахаар болж байна.

Сүүлийн жилүүдэд спортын бооцоо АНУ-д хууль ёсны болсонтой зэрэгцэн NBA болон бусад лигүүдийн хувьд сорилт дагуулж байгаа. Тухайлбал, Торонто Рэпторсын хуучин тоглогч Жонтэй Портер тоглолтын явцыг зориудаар өөрчилж, бооцоо тавигчдад ашиг олох нөхцөл бүрдүүлсэн хэрэгт холбогдож, холбооноос хасагдаж, шүүхэд гэм буруугаа хүлээсэн. Мөн Терри Розиер, Малик Бийсли нар ижил асуудлаар мөрдөн байцаалтад орж байсан ч NBA Розиертэй холбоотойгоор дүрэм зөрчсөн зүйл олдоогүй гэж мэдэгдсэн.

NBA-ийн төлөөлөгчийн хэлснээр:
“Манай тоглолтын шударга байдлыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт. Зарим төрлийн проп бооцоонд зохистой хязгаар тавих нь тоглолтын гүйцэтгэлийг зориудаар өөрчлөх эрсдэлийг бууруулахад чиглэнэ. Гэсэн ч фенүүд хууль ёсны, зохицуулалттай зах зээлээр дамжуулан бооцоо тавих боломжтой байх ёстой.”

Тоглогчдын холбоо ч мөн адил санаа зовниж байгаагаа илэрхийлж:
“NBA-ийн тоглогчид хамгийн өндөр түвшинд шударга тоглолт үзүүлдэг. Гэвч проп бооцоо нь тоглогчдын эсрэг дарамт шахалт бий болгож байна. Илүү хатуу зохицуулалт нь энэ дарамтыг бууруулж чадвал бид дэмжихэд бэлэн байна.” гэж мэдэгджээ.

Спортын бооцооны асуудал зөвхөн NBA-д хамааралтай биш. Саяхан MLB хоёр тоглогчийг мөрийтэй холбоотойгоор түр хугацаагаар чөлөөлсөн нь Охайо мужийн захирагч Майк Девайнийг бооцооны операторуудад проп бооцоог хориглохыг уриалахад хүргэсэн байна.

Эх сурвалж:

NBA, players’ union favor further limitations on prop bets sportsbooks can accept

League believes limiting prop bets would reduce “risk of performance manipulation.” Union sees it as way to reduce player abuse.

What do you think?

Nvidia GeForce Now шинэчлэгдсэнээр тоглоомын стримингийн ертөнц өөрчлөгдөх нь

Nvidia GeForce Now шинэчлэгдсэнээр тоглоомын стримингийн ертөнц өөрчлөгдөх нь