in

“Чөтгөрийн сүүлт од” дэлхийд ус авчирсан гэх шинэ нотолгоо илэрлээ

“Чөтгөрийн сүүлт од” дэлхийд ус авчирсан гэх шинэ нотолгоо илэрлээ

Судлаачид “Чөтгөр” хэмээн нэрлэгддэг 12P/Pons-Brooks сүүлт одны ус Дэлхийн устай тун төстэй болохыг тогтоосон байна. Энэхүү нээлт нь манай гариг дээрх усны гарал сүүлт оддын мөргөлдөөнтэй холбоотой байж болохыг дахин баталж, амьдрал бий болох нөхцөл хэрхэн бүрдсэн талаарх таамгийг дэмжиж байна. Судалгааны үр дүнг Nature Astronomy сэтгүүлд 2025 оны наймдугаар сарын 8-нд нийтэлжээ.

NASA-гийн молекулын астрофизикч Мартин Кординерийн удирдсан багийнхан “Халлей төрлийн” зарим сүүлт од Дэлхийн усны изотопын найрлагатай адил ус агуулж байгааг тогтоосон нь, сүүлт одод манай гаригт ус хүргэж өгсөн байж болзошгүй гэсэн онолыг улам баталгаажуулж байна.

Судалгаанд “Чөтгөрийн сүүлт од” хэмээн нэрлэгддэг 12P/Pons-Brooks-ийг ажигласан бөгөөд энэ нь 20-200 жилийн хооронд дахин эргэж ирдэг Халлей төрлийн сүүлт од юм. Шинжилгээнд Чилийн Atacama Large Millimeter/submillimeter Array (ALMA) болон NASA-гийн Infrared Telescope Facility (IRTF)-ийг ашиглажээ.

Эрдэмтэд сүүлт одны усан дахь деутери (нейтрон бүхий “хүнд” устөрөгч) болон энгийн устөрөгчийн харьцааг (D/H) хэмжсэн нь усны гарал үүслийг тогтоох химийн “хурууны хээ” болдог. Үр дүнгээс харахад 12P/Pons-Brooks-ийн ус Дэлхийн уснаас бараг ялгагдахгүй байжээ.

Өмнөх судалгаагаар Халлей төрлийн сүүлт оддын усны найрлага өөр гарсан нь уг онолд эргэлзээ төрүүлж байсан бол энэ удаагийн нээлт Дэлхийн усны гаралтай холбоотой тайлбарыг улам бэхжүүлж байна. ALMA-аар хийсэн ажиглалт нь сүүлт одны усыг ийм өндөр нарийвчлалтайгаар зурагласан анхны тохиолдол болсон юм.

NASA-гийн төсөл хариуцсан эрдэмтэн Стефани Миламын хэлснээр, сүүлт одны H2O болон HDO-г тусад нь судалснаар эдгээр хий нь цөмийн мөсөн бүтцээс бий болсон эсэхийг илүү нарийн тодорхойлох боломжтой болжээ.

📌 Энэ нээлт нь хүн төрөлхтний хамгийн том асуултын нэг болох “Дэлхийн ус хаанаас ирсэн бэ?” гэдэгт шинэ гэрэл тусгаж байна.

Эх сурвалж:

‘Devil Comet’ contains ‘strongest evidence yet’ that comets delivered water to Earth

While observing the Halley-type comet 12P/Pons-Brooks with ALMA and NASA’s Infrared Telescope Facility, researchers determined that the comet’s water is strikingly similar to the water on Earth.

What do you think?

Озан Озавчийн шинэ бүтээл: Дорнын асуудал ба Крымийн түүхэн зөрчил

Озан Озавчийн шинэ бүтээл: Дорнын асуудал ба Крымийн түүхэн зөрчил