Миннесота Тимбервулвз болон Линкс багууд бизнесийн шинэ эрин үе рүү алхаж байна
Миннеаполис — Миннесота Тимбервулвз болон Линкс багуудын шинэ хамтран эзэмшигчид болох Марк Лорэ, Алекс Родригес нар багийн удирдлагын түвшинд анхны томоохон өөрчлөлтөө хийж, Флорида Пантерс багийн ерөнхийлөгч асан Мэтью Колдуэллийг шинэ гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэд түүнтэй 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь спортын ертөнцөд урт хугацааны итгэлийг илтгэж буй үйлдэл болж байна.
Лорэ, Родригес нар багийн бизнесийн тогтвортой байдлыг эрхэмлэж буйгаа илэрхийлж, “Манай зорилго бол Тимбервулвз болон Линксийг спортын шинэ жишиг тогтоох клуб болгох юм. Мэтью энэ зорилгыг биелүүлэх чадамжтай хүн гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.
Мэтью Колдуэлл өмнө нь NHL-ийн Флорида Пантерс багийн ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа гурван удаа Стэнлийн цомын финалд багийг хүргэж, орлого, тасалбар борлуулалт, телевизийн үзүүлэлт, ивээн тэтгэгчдийн үр ашиг зэргийг огцом өсгөж чадсан туршлагатай. Пантерс багийн эзэн Винсент Виола түүнийг “амжилтын соёлыг бий болгосон удирдагч” хэмээн үнэлжээ.
Колдуэлл одоо Миннесота багуудын бизнесийн стратегийг ахиулах, шинэ ордны төслийг судлах, орлогыг нэмэгдүүлэх, фенүүдийн туршлагыг шинэ шатанд хүргэх зэрэгт гол анхаарлаа хандуулах юм. Шинэ удирдлагууд багийн соёл, санхүүгийн өсөлт, брэндийн үнэ цэнийг зэрэгцүүлэн хөгжүүлэх зорилготой байна.
Эх сурвалж:
The Athletic – Timberwolves CEO: Matthew Caldwell joins from Florida Panthers