НБА-гийн шилдэг 75 тоглогчийн жагсаалтаас хасагдсан хоёр агуу тоглогч
2021 онд НБА-гаас бүх цаг үеийн шилдэг 75 тоглогчийн жагсаалтыг зарлах үед хоёр томоохон нэр дутагдсан нь олны анхаарлыг татсан. Тэдгээрийн нэг нь сүүлийн жилүүдэд гайхалтай амжилт үзүүлж буй Никола Йокич байсан бол нөгөө нь карьерынхаа оргил үед НБА-г бүхэлд нь ноёрхож байсан Дуайт Ховард байв.
Ховардын амжилтыг тоочвол жагсаалтад багтаах хангалттай үндэслэл бий. Тэрээр таван удаа НБА-гийн эхний багт нэрлэгдэж, гурван удаа оны шилдэг хамгаалагчаар шалгарч, MVP шагналын төлөөх өрсөлдөөнд дөрвөн удаа эхний тавд багтсан. Түүний статистик үзүүлэлт, талбай дээрх нөлөө нь маргаангүй. Гэсэн ч түүний нэр энэ жагсаалтад багтсангүй.
Энэ долоо хоногт Дуайт Ховард Нэйсмитийн сагсан бөмбөгийн алдрын танхимд залах гэж буй нь түүний карьерыг дахин эргэн харж, үнэлэх боломжийг олгож байна. Харин түүний үеийн нэгэн алдартан Кармело Энтони бол ямар ч маргаангүйгээр уг жагсаалтад багтсан тоглогч. Гэхдээ статистикийн хувьд Ховард илт давуу: Энтони эхний багийн сонголтод хэзээ ч нэрлэгдээгүй, ганцхан удаа MVP-ийн өрсөлдөөнд эхний тавд орсон, мөн финалд нэг ч удаа тоглоогүй. Энтонийг шүүмжлэх гэсэн санаа биш ч энэ бол жагсаалтын бодитой шүүмжлэх нэг өнцөг юм.
Ховардын 2006–2011 оны хооронд Орландо Мэжикт өнгөрүүлсэн таван жилийн ноёрхол нь сүүлийн жилүүдэд ор тас мартагдах шахжээ. Тэр үед Ховард бол НБА-гийн хамгийн аюултай хамгаалагч, лигийн хамгийн нөлөө бүхий төвийн тоглогч байв. Түүний довтолгооны ачаалал өндөр байгаагүй ч хамгаалалтын хариуцлага, сагсны доорх ноёрхол нь Орландог финалд хүргэхэд хүрэлцээтэй байсан. Ялангуяа 2009 оны Лэйкерсийн эсрэг хийсэн финал бол түүний карьерын оргил мөч байлаа.
Дараа дараагийн жилүүдэд Ховард Лэйкерстэй аварга болж, Хьюстонд оддын түвшний тоглолтоо үргэлжлүүлсэн. Тэр хамгаалалтын мэргэжилтнээр дахин тодорч, багуудад үнэтэй туршлагаа түгээж байв. Гэхдээ түүний карьерын эхний хагасын хүчирхэг тоглолтууд л түүнийг НБА-гийн түүхэнд мөнхөлсөн юм.
Дуайт Ховардын нэр НБА-гийн шилдэг 75 тоглогчийн жагсаалтад багтаагүй нь спортын түүхэн алдаа байж мэднэ. Гэвч тэр өнөөдөр түүхэнд өөрийн байр сууриа аль хэдийн баталгаажуулсан нэгэн.
Эх сурвалж:
The Athletic – Dwight Howard deserves more