in

40 жилийн аяллын төгсгөл: Антарктидын аврага мөсөн уул Өмнөд Атлантын далайд хайлсаар дуусч байна

40 жилийн аяллын төгсгөл: Антарктидын аврага мөсөн уул Өмнөд Атлантын далайд хайлсаар дуусч байна

Мөсөн уулын сүүлчийн аялал: A23a-ийн төгсгөл ойртож байна

Дэлхийн хамгийн том мөсөн уулуудын нэг болох A23a 40 орчим жилийн турш далайд хөвж, эцэстээ задрах шатандаа орлоо. Лондон хотоос хоёр дахин том талбай эзэлж байсан энэ аварга мөсөн биет одоо Өмнөд Атлантын дулаан усанд орж, хурдан бутарч байна.

Хиймэл дагуулын зургууд салах процессыг баримтжуулж байна

Сүүлийн хэдэн долоо хоногт авсан хиймэл дагуулын зургуудын мэдээллээс харахад A23a-ийн томоохон хэсгүүд салж, зарим нь хэдэн зуун км² талбайтайгаар тархажээ. Жижиг мөсөн хэлтэрхүүд орчин тойронд нь хөвж, хөлөг онгоцонд аюул учруулах эрсдэлийг бий болгож байна.

30 жилийн дараа хөдөлгөөнд орсон мөсөн уул

A23a нь 1986 онд Антарктидын Филчнер-Ронне мөсөн тавцангаас тасарч, Ведделлийн тэнгист гацсанаар түүний түүх эхэлжээ. Тэр цагаас хойш 30 гаруй жилийн турш далайн ёроолд тогтсон хэвээр байв. Харин 2020 онд хөдөлгөөнд орж, Антарктидын эргэлтийн урсгалд нэгдэн хөвж эхэлсэн юм.

2025 оны эхээр A23a нь Өмнөд Жоржиа арал руу ойртож, тэндэх оцон шувуу, далайн хавуудын хооллох бүсийг хааж болзошгүй гэсэн болгоомжлол судлаачдын дунд төрж байв.

Дулаан усны нөлөө мөсөн уулыг задлах ажилд оролцож байна

Уур амьсгалын дулаарал болон далайн түрлэгийн давлагаа нь мөсөн уулын задарлыг улам түргэсгэж байна. Коперникус хиймэл дагуулын мэдээллээр, A23a одоо 1,770 км² орчим талбайтай болж, хамгийн өргөн хэсэг нь 60 км орчим болсон нь жилийн эхэн үеийнхээс хоёр дахин багассан үзүүлэлт юм.

Задарч буй энэ мөсөн уул зарим өдөрт 19 км-ээс илүү хурдаар хөдөлж, хүчтэй урсгалд автжээ. “Энэ бол нэлээд хурдацтай задрал” хэмээн Британийн Антарктидын судалгааны төвийн физик далай судлаач Эндрю Мейжерс онцолжээ.

A23a мөсөн уулыг онцгой болгож буй хүчин зүйлс

Туйлын бүсийн мөснүүд хагарч, задардаг нь ердийн үзэгдэл боловч A23a нь замнал болон тэсвэр тэвчээрийн хувьд хосгүй байлаа. “Ихэнх мөсөн уул ийм хол зайг туулж чаддаггүй. Харин A23a нь хэтэрхий том байсан учраас маш удаан хугацаанд хадгалагдсан,” гэж Мейжерс хэлжээ.

2023 оны сүүлчээр RRS Дэвид Аттенборо хөлөг онгоц түүний хажуугаар өнгөрөхөд мөсөн ханан цамхаг мэт үзэгдэж байсан тухай судлаачид дурдсан байна.

Аюултай хэрнээ ашиг тустай байж мэднэ

Ийм хэмжээний мөсөн уулууд далайн орчны тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Тухайлбал, тэд арал дээр үүрлэдэг шувуудын хооллолтын маршрутыг саатуулж, урт зам туулахад хүргэснээр илүү их энерги зарцуулдаг. Гэсэн ч эдгээр нь хайлах үедээ тэжээллэг элементүүдийг усанд нийлүүлж, фитопланктон ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Үүний улмаас далайн шувууд болон хөхтөн амьтдын хоол хүнсний сүлжээ сэргэх нөхцөл үүснэ.

Хиймэл дагуулын хяналт бодит цагт ойртжээ

Өнөөдөр A23a мөсөн уулын задарлыг хиймэл дагуулын тусламжтай бараг бодит цагийн хяналтад байлгаж байна. Түүний хэлбэр, салж буй хэсгүүдийг тогтмол бүртгэж, хөлөг онгоцны хөдөлгөөнд анхааруулга болгох үүрэгтэй.

Том мөсөн уулыг тойрон гарахад хялбар байж болох ч жижиг хэсгүүдийг илрүүлж хянахад төвөгтэй болдог. “Цаг хугацаа өнгөрөх тусам хянахад улам бэрхшээлтэй болдог,” гэж Мейжерс анхааруулжээ.

Дэлхийн дулаарал, мөсөн уулуудын холбоо

Мөсөн тавцангаас салсан мөсөн уулууд нь туйлын бүсийн мөчлөгийн нэг хэсэг боловч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү хүчтэй болсон гэдгийг судлаачид тэмдэглэж байна.

2000 оноос хойш дэлхийн мөсөн тавцангууд нийт 6,000 тэрбум тонн жингээ алдсан нь Антарктид болон Гренландын мөсөн бүрхүүлийн алдагдлын нэг хэсэг болсныг судалгаагаар тогтоожээ.

Сүүлчийн өдрүүд

A23a мөсөн уул яг хэзээ, хаана бүрэн задрахыг таамаглах боломжгүй ч эцэстээ түүний чиглэл нэг л тийш чиглэж байна. Газарт шүргэх, давалгаанд цохигдох, дээрээс болон доороос ирэх дулааны нөлөөгөөр аажмаар бутарч, дурсамж болон жижиг хэлтэрхий мөсөн биетүүд болон хувирна.

Судлаачдын хувьд энэ бол зүгээр нэг үзэгдэл биш. Энэ нь байгальтай хэрхэн харилцан үйлчилж, өөрийгөө өөрчилж, шинэчилж буйг судлах ховор боломж юм. Мейжерсийн хэлснээр, мөсөн уулууд бол далайн физик, химийн шинж чанар болон экосистемийг судлах гайхалтай байгалийн лаборатори юм.

A23a мөсөн уулын урт удаан аялал төгсгөлдөө ойртож байгаа ч түүний өгсөн сургамж хэзээ ч мартагдахгүй.

Эх сурвалж: www.earth.com

What do you think?

Ховор бичлэг: Хар ирвэс (Jaguar) цоохор ирвэстэй нийлж байгаа нь бичлэгт өртжээ

Ховор бичлэг: Хар ирвэс (Jaguar) цоохор ирвэстэй нийлж байгаа нь бичлэгт өртжээ

“Interstellar” киноны роботоор нэрлэгдсэн хөөргөгч төхөөрөмж биднийг өөр одны ай систем рүү хүргэж магадгүй

“Interstellar” киноны роботоор нэрлэгдсэн хөөргөгч төхөөрөмж биднийг өөр одны ай систем рүү хүргэж магадгүй