in

Нуугдмал дагуул: Дэлхийтэй хамт 60 жил эргэж байсан биет олдлоо

Шинээр илрүүлсэн энэхүү квази-дагуул (quasi-moon) нь ойрын хэдэн арван жил тойрог замдаа үлдэх төлөвтэй байна.

Нуугдмал дагуул: Дэлхийтэй хамт 60 жил эргэж байсан биет олдлоо

Дэлхийн тойрог замд шинэ КВАЗИ-САР илэрлээ

Сансрын судлаачид сүүлийн 60 жилийн турш Дэлхийн тойрог замыг даган нуугдаж явсан шинэ квази-сарыг илрүүлжээ. “2025 PN7” гэж нэрлэгдсэн энэхүү биет нь манай гаригийн тойрог замтай ойролцоо замаар нарыг тойрон эргэж буй долоон квази-дагуулын нэг юм.

Гавайд байрлах Pan-STARRS обсерватори 2025 оны 8-р сарын 2-нд уг биетийг анх ажигласан бөгөөд Америкийн Астрономийн Нийгэмлэгийн “Research Notes” сэтгүүлд албан ёсоор нийтэлсэн байна. Шинэ нээлтийн дараа судлаачид өмнөх зургуудаас мэдээлэл хайж, 2014 оноос хойших сансрын зурагт 2025 PN7-ийг илрүүлжээ. Энэ нь уг биет 60 жилийн турш тогтвортой тойрог замд байсан бөгөөд ирэх 60 жилд ч энэ замаар үргэлжлэх төлөвтэй гэдгийг харуулж байна.

2025 PN7 нь ойролцоогоор 19 метрийн өргөнтэй, Дэлхийгээс 4.5 сая км-ээс 60 сая км-ийн хооронд байрладаг. Энэ нь Өмнөд хагас бөмбөрцгийн тэнгэрт Piscis Austrinus буюу “Өмнөд загас” одны ордод илэрсэн. Ийнхүү 2025 PN7 нь ойрын Дэлхийн астероидын “элит бүлэгт” багтсан шинэ гишүүн болжээ.

Дэлхий ганцхан байгалийн дагуултай бидний мэдэх Сар. Гэхдээ Сартай адил биш, гэвч Дэлхийн тойрог замтай төстэй хөдөлгөөн хийдэг сансрын биетүүдийг “квази-сар” гэж нэрлэдэг. Эдгээр биет Дэлхийг тойрон эргэж байгаа мэт харагдавч, үнэндээ манай гаригийн таталцалд баригддаггүй бөгөөд нарны эргэн тойронд Дэлхийтэй ижил төстэй замаар хөдөлдөг. Ийм биетүүдийг жинхэнэ дагуул гэхээсээ илүүтэй түр зуурын түнш гэж үздэг.

Квази-саруудыг “мини-сар” гэж андуурч болохгүй. Мини-сарууд нь үнэхээр Дэлхийн таталцалд орж, хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш манай гаригийг тойрон эргэдэг. Жишээлбэл, өнгөрсөн жил нэгэн жижиг астероид түр хугацаанд Дэлхийн мини-сар болж байжээ. Харин квази-саруудын хөдөлгөөн илүү тогтвортой, урт хугацааны шинж чанартай байдаг.

2025 PN7 бол квази-саруудаас хамгийн сүүлд илэрсэн нь. Харин хамгийн алдартай нь бол 2016 HO3 буюу Kamoʻoalewa юм. Энэ нь 2016 оны 4-р сард илэрсэн бөгөөд 40-100 метрийн өргөнтэй. Хятадын Tianwen-2 хөлөг энэ жил 5-р сард хөөрч, тус квази-сартай уулзан дээж авчирч, 2027 онд Дэлхийд буцаан авчрах зорилготой ажиллаж байна. Энэ төслийн зорилго нь нарны системийн үүслийн талаар илүү гүнзгий ойлголт авах явдал юм.

Эх сурвалж: Gizmodo

What do you think?

Бразил яагаад өөрийн нисэх онгоц тээгч хөлгөө 2023 онд живүүлэв?

Бразил яагаад өөрийн нисэх онгоц тээгч хөлгөө 2023 онд живүүлэв?

Хиймэл оюун ухааны алдаануудыг шагнах шинэ вэбсайт нээгдлээ

Хиймэл оюун ухааны алдаануудыг шагнах шинэ вэбсайт нээгдлээ