48 настай Ёэл Ромеро бээлийгүй тулаанд өрсөлдөгчөө яллаа
48 настай Ёэл Ромеро бээлийгүй тулаанд хүч чадлаа дахин баталж, өрсөлдөгчөө нокаутаар яллаа.
Тэрээр өнгөрсөн баасан гарагт Флоридагийн Холливуд хотын “Семинол Хард Рок” цогцолборт болсон BKFC 80 эвентэд Тео Доукастай тулалдан, хоёрдугаар үед гурван удаа цохилт өгч, тулааныг дуусгасан юм. Гурав дахь уналтын дараа шүүгч тулааныг зогсоосон байна.
UFC-ийн аваргын төлөө өрсөлдөж явсан туршлагатай Ромеро энэ удаа BKFC холбоонд анхны тулаанаа гайхалтайгаар эхлүүлэв.
“Бурханы цэрэг” хочит Ромеро UFC-ээс гарснаас хойш PFL холбоонд Тиаго Сантосыг ялж, дараа нь Dirty Boxing холбоонд хоёр удаа нокаутаар ялалт байгуулсан. Харин одоо BKFC-д хүч түрэн орж ирлээ.