Камерон Пэйн Нью-Йорк Никсийн бүрэлдэхүүнээс хасагдлаа
Туршлагатай холбон тоглогч ирэх улиралд багтаа үлдэхгүй нь тодорхой болсон бөгөөд энэ нь багийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтүүдтэй холбоотой юм.
Никс баг саяхан Лэндри Шаметтэй дахин гэрээ байгуулж, Малколм Брогдон гэх өөр нэг туршлагатай холбон тоглогчийг нэмжээ. Мөн Жален Брансон, Майлс МакБрайд нар ч гэсэн холбон тоглогчийн байрлалдаа үргэлжлүүлэн тоглох төлөвтэй байгаа юм.
Өнгөрсөн улиралд Камерон Пэйн Никст 72 тоглолтод оролцож, таван удаа гарааны тавт багтсан. Тэрбээр дунджаар 6.9 оноо, 2.8 оновчтой дамжуулалт, 15.1 минутын тоглолтын үзүүлэлттэй байв.
10 жилийн туршлага бүхий Пэйн NBA-ийн долоон багт хүчин зүтгэж байжээ. Тэрээр Нью-Йорк Никсээс гадна Оклахома Сити Тандер, Чикаго Буллс, Кливленд Кавальерс, Финикс Санс, Милуоки Бакс болон Филадельфиа 76 зэрэг багуудад тоглосон туршлагатай.
Пэйн одоо шинэ баг хайх шаардлагатай болж байгаа бөгөөд түүний туршлага, ур чадвар нь бусад багуудад нэмэр болох бүрэн боломжтой юм.
Эх сурвалж:
RealGM – Cameron Payne Won’t Return To Knicks