Бен Гордон: Хуучин NBA тоглогчийн хэргийг цуцаллаа
NBA болон UConn-ийн хуучин тоглогч Бен Гордоны эсрэг гаргасан эрүүгийн хэргийг Даваа гарагт цуцалсан тухай түүний өмгөөлөгч Мягмар гарагт баталлаа.
Энэ хэрэг нь 2023 онд UConn-ийн эрэгтэй баг NCAA-ийн аваргад түрүүлсний дараахан Стамфорд хотын нэгэн дэлгүүрт болсон таагүй явдалтай холбоотой байсан юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн үед Гордон “Сэжигтэй аашилж” байсан гэх шалтгаанаар цагдаа нар түүнийг хүч хэрэглэн газар унагаж, гавлаж баривчилсан байв.
Түүний эсрэг гаргасан зэвсэг, заналхийлэлтэй холбоотой заалтуудыг Стамфордын Дээд шүүхээс албан ёсоор хасаж, Гордоныг тэнсэн харгалзах хугацаандаа шаардлагуудыг бүрэн биелүүлсэн хэмээн үзсэн байна.
Бен Гордон өнгөрсөн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой олон нийтэд нээлттэй ярилцаж, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутралын тухайгаа илэн далангүй хуваалцсаар ирсэн. Түүний өмгөөлөгч Дарнелл Кросланд “Шүүх Гордоныг амьдралдаа зөв замаа олж, ахин алдаа гаргахгүйн төлөө хичээж буйг харсан. Тиймээс хэргийг цуцалж, бүртгэлийг нь битүүмжилсэн нь зөв шийдвэр байлаа” хэмээн онцолсон юм.
UConn-ийн домог болон 2004 оны үндэсний аварга Гордон тэр жилээ NBA-ийн драфтаар гурав дахь сонголтоор Чикаго Буллзд элсэж, карьераа үргэлжлүүлсэн. Тэрээр Буллз, Пистонс, Бобкэтс, Мэжик зэрэг багуудад нийт 11 улирлыг өнгөрүүлсэн бөгөөд талбай дээрх хурц довтолгоо, оноо авах гайхалтай чадвараараа олны хайр хүндэтгэлийг хүлээж байв.
Олон жил шаналсан сорилт, дотоод тэмцлийнхээ дараа Бен Гордон шүүхийн шийдвэрээр нэг алхам урагшиллаа. Энэ удаад хөлбөмбөгийн талбай бус, амьдралын талбайд.
Эх сурвалж: The Athletic – Ben Gordon Charges Dropped