Конор МакГрегор UFC-ийн Цагаан ордны эвентэд тулалдахыг хүсэж байна
Хоёр жингийн дэлхийн аварга асан Конор МакГрегор энэ долоо хоногийн пүрэв гарагт Твиттерт өөрийн шаардлагыг нийтэлж, 2026 оны 7-р сарын 4-нд болох АНУ-ын 250 жилийн тусгаар тогтнолын ойн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй UFC-ийн Цагаан ордны эвентэд тулалдах сонирхлоо илэрхийллээ.
МакГрегор 2021 оны 7-р сард Дастин Пойриертой хийсэн тулаанд хөлөө хугалснаас хойш октагонд эргэн ирээгүй байгаа. Гэсэн ч тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамп болон UFC-ийн захирал Дана Уайт нарын хамтран зохион байгуулах гэж буй энэхүү түүхэн эвентэд тулалдахыг хүсэж байгаа нь нууц биш. Мөн тэрээр өөрийн үнэ цэнийг үнэлж, өндөр хэмжээний цалин шаардаж буй нь ч гайхах зүйл биш юм.
Тэрбээр Твиттертээ:
“Цагаан ордонд тулалдахын тулд $100 сая болон надад, гэр бүл, найз нөхдөд маань зориулсан 100 ширхэг АНУ-ын ‘Алтан виз’ хэрэгтэй” хэмээн бичжээ.
Түүнчлэн МакГрегор “Аварга эргэн ирж байна” хэмээгээд, тулалдах өдрөөс найман сарын өмнө бэлтгэлээ эхлүүлж, биеийн хэлбэрээ сайжруулан, цохилтын техникийг нарийн төлөвлөж буйгаа илэрхийлсэн. “Би маш их хуримтлагдсан уур хилэнг гаргах ёстой. Цохилтууд маань пуужин шиг агаарт шунгинан өнгөрч байна” гэж тэр хэлсэн нь түүнийг яагаад тулааны спортын хамгийн өндөр орлого олдог тулаанч болсныг илтгэнэ.
The Champ Champ returns!
— Conor McGregor (@TheNotoriousMMA) September 25, 2025
Just over 8 months to UFC White House.
I look forward to seeing my body shape up.
My shot selection refining.
My masterpiece to be painted.
KO UIMHIR A FICHE AR SON NA hÉIRE!
UFC WHITEHOUSE #America250 pic.twitter.com/UDJs8h2KAX
UFC-ийн Цагаан ордны эвентэд албан ёсоор оролцох тулаанчид хараахан батлагдаагүй байгаа ч МакГрегороос гадна дөнгөж зодог тайлаад эргэн ирсэн Жон Жонс, дунд жингийн аварга Хамзат Чимаев зэрэг алдартнууд сонирхлоо илэрхийлжээ. Эвентийн бэлтгэл ажил одоогоор логистик болон аюулгүй байдлын асуудалд төвлөрч байгаа бөгөөд Трамп, улс төрчид, алдартнууд болон олон мянган фенүүдийн оролцоо хүлээгдэж байна.
I am 100% fighting bare knuckle.
— Conor McGregor (@TheNotoriousMMA) September 25, 2025
Гэсэн хэдий ч МакГрегорын нэр сүүлийн үед сөрөг мэдээллээр олон нийтэд цацагдаж буй. Тэрээр 2018 онд Дублинд болсон хэргээр бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж, мөн 2023 онд Майами Хитийн тоглолтын үеэр дахин ийм төрлийн хэрэгт нэр холбогдсон. Мөн тэрээр Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг оролдсон ч Ирландын парламент (Ойрэхтас)-аас дэмжлэг авч чадаагүй тул 9-р сард нэрээ татсан билээ.
Гэсэн ч МакГрегор улс төрийн амбицтай хэвээр бөгөөд UFC-д эргэн ирэх хүсэл нь улам бүр тодорч байгаа бололтой.
Эх сурвалж: mmafighting