ОХУ-ын ихэнх тоглогчтой HOTU баг Европын хүчирхэг багуудтай өрсөлдөж буй ESL Pro League улирлын 22 дахь тэмцээнд The MongolZ-ийг 2-1 харьцаатайгаар буулган авч, амжилтаа үргэлжлүүлж байна. Тэд Overpass map дээр 13-8, Ancient map дээр 13-9-өөр ялж, Mirage map дээр 10-13-аар хожигдсон ч цувралын дүнгээр ялалт байгууллаа.
Тоглолтын дараа багийн тоглогч Сүлеймен “dukefissura” Оразалы “Бид зориудаар The MongolZ-ийг сонгосон. Тэд Overpass дээр сайн тоглодоггүй, харин бидний хамгийн итгэлтэй map болох Mirage-г сонгох магадлалтай байсан” хэмээн онцолсон нь ялалтын ард буй тактик, тооцоог илтгэж байв.
HOTU баг Стокгольм хотод зохиогдож буй энэ тэмцээний эхний шатанд FURIA, B8, ENCE багуудыг дараалан хожиж, дөрвөн дараалсан ялалт байгуулсан. Харин дэлхийн чансааны №1 баг болох The MongolZ-ийг буулган авсан энэ тоглолт нь тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй ялалт байлаа. Ингэснээр тэд 1-0 шатны багуудын эгнээнд гэнэтийн байдлаар багтаж чадсан юм.
Тоглолтын туршид Дэвид “n0rb3r7” Даниэлян багаа тэргүүлж, Mirage дээр 25 аллага хийсэн бөгөөд нийт цувралын турш 1.29 онооны үнэлгээтэй тоглосон нь түүний тоглолтын өндөр чанарыг илтгэж байв.
Цуврал Overpass map дээр эхэлсэн бөгөөд The MongolZ-ийн T талын сул тоглолтыг HOTU овсгоотой ашиглаж, Дмитрий “mizu” Кондратьевийн 1.62 өндөр үнэлгээний ачаар 13-8-аар амархан ялалт байгуулсан юм.
Үүний дараа The MongolZ сэргэж, Mirage map дээр хэд хэдэн clutch гаргаж тооны харьцааг тэнцүүлсэн. Тус map-ийн сүүлийн мөчид “mzinho”-ын 1vs3 clutch нь HOTU-ийн найдлагыг бүр мөсөн тасалж орхисон юм.
Гэсэн ч HOTU багийнхан тайван байдлаа алдалгүй, Ancient map дээр эхний хагасд 8-4 харьцаагаар байраа сольж, тоглолтын хэмнэлийг эргэн гартаа авсан. The MongolZ 4-10-аас хүчтэй эргэн ирэлт хийхийг оролдсон ч Рустем “mou” Телеповын удирдсан баг сэтгэлзүйн хувьд маш сайн байж, 13-9-өөр ялж, дараагийн шатанд дэвших эрхээ баталгаажууллаа.