in

Мэдээлэл нь орчлон ертөнцийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байж болзошгүй

Энэ нь харанхуй энерги ба харанхуй материйг тайлбарлах түлхүүр ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнц зүгээр нэг хувьсаж байдаггүй. Энэ нь “Санаж” чаддаг гэсэн үг.

Мэдээлэл нь орчлон ертөнцийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байж болзошгүй

Орчлон ертөнц санаж чаддаг уу? Квант санах ой матрицын онол шинэ тайлбар дэвшүүлж байна

Орчлон ертөнц зөвхөн хувьсдаг төдий бус бас “Санаж чаддаг” байж болзошгүй. Физикчдийн багийн дэвшүүлж буй шинэ онолоор мэдээлэл нь орчлон ертөнцийн хамгийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ нь харанхуй бодис, харанхуй энерги, хар нүхний нууц зэрэг олон оньсого мэт үзэгдлийг тайлбарлах түлхүүр болох магадлалтай.

Хоёр онолын зөрчил

Физикийн шинжлэх ухаан өнөөг хүртэл Эйнштейний ерөнхий харьцангуйн онол ба квант механикийн хоёр агуу хандлагын тулаанд тулгуурлаж ирсэн. Нэг нь таталцлыг орон зай, цаг хугацааны нугаралт гэж тайлбарладаг бол нөгөө нь бөөмс болон талбайн ертөнцийн хуулиар ажилладаг. Гэвч эдгээрийг нэгтгэх оролдлого хар нүх, харанхуй бодис, орчлон ертөнцийн үүсэл зэрэгт зөрчилдөөн дагуулсаар байна.

Шинжлэх ухаанчдын баг эдгээр зөрчлийг арилгахаар мэдээллийг орчлонгийн үндсэн бүрдэл гэж үзэх “Квант санах ой матриц” (Quantum Memory Matrix — QMM) хэмээх шинэ онол дэвшүүлээд байна.

Орчлон ертөнц зөвхөн хөгждөг бус, бас санаж чаддаг

QMM онолын дагуу орон зай, цаг хугацаа нь тасралтгүй биш — харин жижиг, мэдээлэл хадгалах чадвартай “эсүүдээс” бүрддэг. Эдгээр эсүүд нь бөөмсийн хөдөлгөөн, хүчний харилцан үйлчлэл зэргийг санах, хадгалах боломжтой. Иймд орчлон зөвхөн хөгждөг бус, мэдээллийг цуглуулж, санаж, дахин ашигладаг байх боломжтой.

Жишээ нь, хар нүхний мэдээллийн парадоксод энэ онол шинэ гарц санал болгодог. Квант онолоор мэдээлэл үүрд устах ёсгүй ч, харьцангуйн онолоор хар нүх рүү орсон мэдээлэл үгүй болдог. Харин QMM-ийн дагуу мэдээлэл нь орон зайн эсүүдэд хадгалагддаг тул хар нүх ууршсан ч мэдээлэл алдагдахгүй.

Харанхуй бодис ба харанхуй энерги — Шинэ өнцгөөс

Судалгаагаар орон зай, цаг хугацааны хэлбэрт нөлөөлдөг гол хүчин зүйл нь массын нөлөө төдийгүй, квант мэдээллийн тархалт, ялангуяа бөөмсийн орооцолдоо байж болзошгүй нь тогтоогджээ. Энэ нь квант түвшинд хоёр бөөмс холбоотой байвал нэгийг нь өөрчлөхөд нөгөө нь шууд хариу үзүүлдэг үзэгдэл юм.

Ийм ойлголт нь харанхуй бодис болон харанхуй энергийн талаар шинэ тайлбар өгч байна.

  • Харанхуй бодис нь галактикуудын хөдөлгөөнийг тайлбарлах үл үзэгдэгч хүчин байж магадгүй.
  • Харин харахнүй энерги нь орон зайн санах ой дүүрч ханасан үед үүсдэг бөгөөд энэ нь орчлон ертөнцийн тэлэлтийн хурдтай холбоотой ажээ.

Мэдээллийн багтаамжтай орчлон ертөнц

Хэрвээ орчлон ертөнц санах ойн багтаамжтай бол шинэ асуулт урган гарна: нэгэн мөчид мэдээллийн багтаамж дүүрвэл юу болох вэ? QMM-ийн дагуу орчлон ертөнц цаг хугацааны хувьд циклтэй, өөрөөр хэлбэл төрж, үхэж, дахин шинээр бий болдог загвартай байж магадгүй.

Судалгаагаар ийм орчлонгийн “мэдээллийн нас” нь 62 тэрбум жил байж болзошгүй гэж үзжээ. Энэ нь бидний мэдэх 13.8 тэрбум жилийн тэлэлтээс ч урт хугацаа юм.

Квант компьютер дээрх баталгаа

Энэхүү онолыг судлаачид орчин үеийн квант компьютер дээр туршиж үзжээ. Кубитүүдийг орон зайн эсүүд хэмээн үзэж, QMM-ийн тэгшитгэлүүдийг ашиглан анхны квант төлөвийг 90%‑иас дээш нарийвчлалтай сэргээх амжилтад хүрсэн байна.

Ингэснээр QMM нь зөвхөн орчлон ертөнцийг ойлгоход бус, илүү хүчирхэг квант компьютер бүтээхэд ч түлхэц өгөх боломжтойг харуулж байна.

Эцэст нь хэлэхэд, хэрэв QMM үнэн бол бид орчлонг санах ой мэт ажилладаг, мэдээллийг бичиж үлдээдэг асар том квант системийн нэг хэсэг гэдгээ ойлгох хэрэгтэй болох нь.

📚 Эх сурвалж:
Space.com — Information could be a fundamental part of the universe

What do you think?

Нохойн зан чанар нь гөлөг байхдаа туулсан амьдралын туршлагаар төлөвшдөг

Нохойн зан чанар нь гөлөг байхдаа туулсан амьдралын туршлагаар төлөвшдөг