Сенатор Крис Мөрфи, Төлөөлөгч Грег Касар нар хамтран энэхүү “BETS OFF” (Banning Event Trading on Sensitive Operations and Federal Functions) хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ. Уг хууль нь “Засгийн газрын шийдвэр, терроризм, дайн, аллага, мөн хэн нэгэн мэдэж эсвэл нөлөөлж болох үйл явдал”-тай холбоотой таамаглалаар мөрийцөхийг хориглох юм.
Энэхүү шийдвэр нь Kalshi, Polymarket зэрэг таамаглалын зах зээлүүд сүүлийн үед дэлхийн томоохон үйл явдлуудтай холбоотой ашигтай наймаа хийсэн хэргүүдээс үүдэлтэй юм. Тухайлбал, Венесуэлийн экс Ерөнхийлөгч Николас Мадурогийн баривчилгаа, АНУ-Израилийн Иранд хийсэн цэргийн ажиллагаа зэрэгтэй холбоотой таамаглалаар хүмүүс их хэмжээний мөнгө олсон байна. Polymarket нь бүр цөмийн дэлбэрэлттэй холбоотой зах зээлээ хүртэл хаасан юм.
Сенатор Мөрфи “Засгийн газрын шийдвэрүүд нь хэн нэгний ашиг сонирхлоор эерэг эсвэл сөрөг тийш хөтлөгдөх ёсгүй” хэмээн мэдэгдэв. Хуулийн төсөл нь зөвхөн улс төрийн үйл явдал төдийгүй, хэн нэгэн урьдчилж мэдэх эсвэл нөлөөлөх боломжтой Super Bowl-ийн завсарлагаар хэн тоглох, Оскарын шагналтнууд, тэр ч бүү хэл “Survivor” зэрэг реалити шоуны ялагч зэрэгт мөрийцөхийг ч хориглоно.
Kalshi компани Аризона мужийн Ерөнхий прокуророос хууль бус мөрийтэй тоглоом, сонгуулийн таамаглалтай холбоотой гэмт хэргийн яллагдагчаар татагдсан байгаа юм.

