Ань Хё Сопын шинэ ромкомын дүр тодорлоо

Published:

“Sold Out on You” нэртэй шинэ романтик комеди дэлгэцнээ гарах бөгөөд Ань Хё Соп гол дүрүүдийн нэгт тогложээ.

“Sold Out on You” нь Ань Хё Соп (Мэттью Ли буюу “Мечоори” хочит) хэмээх олон ажил хийдэг фермер, Чэ Вон Бин (Дам Ё Жин) хэмээх нойргүйдэлтэй телевизийн хөтлөгч хоёрын тухай өгүүлэх романтик комеди юм. Мэттью Ли нь гадаад төрхөндөө хатуу боловч дотроо эмзэг нэгэн бөгөөд цагаан нүрийн мөөгийг тариалдаг цорын ганц фермер төдийгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүний компанийн гүйцэтгэх захирал, гоо сайхны бүтээгдэхүүн судлаач зэрэг гурван ч ажил давхар эрхэлдэг.

Шинэхэн гарсан зурагт Мэттью Лигийн фермер, бизнесмэн гэх төрөл бүрийн дүрийг харуулжээ. Тэрээр мөөг тариалж, компаниа удирдан, гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлдэг нь түүнийг яагаад ийн хичээнгүйлэн ажилладаг тухай сониуч загийг төрүүлж байна.

“Dr. Romantic” цуврал, “Lovers of the Red Sky”, “A Business Proposal” зэрэг олон бүтээлд амжилттай тоглосон Ань Хё Сопын дараагийн драмаг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

“Sold Out on You” кино 2026 оны 4-р сарын 22-ны 21:00 цагт (KST) нээлтээ хийнэ.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img