Дэлхийн аз жаргалын тайлан: Соцмедиа ба залуусын сэтгэл зүй

Published:

Залуусын сэтгэл зүйд соцмедиа нөлөөлж буй эерэг болон сөрөг талууд тодорхой боллоо.

2026 оны Дэлхийн аз жаргалын тайланд энэ жил нийгмийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ, тэр дундаа залуу үеийнхний сэтгэл зүйд үзүүлэх нөлөөнд онцгой анхаарал хандуулжээ. Англи хэлт орнууд болон Баруун Европт залуучуудын дунд, ялангуяа охидын дунд сэтгэл ханамж буурах нь соцмедиагийн хэт их хэрэглээтэй холбоотой болохыг тайланд дурджээ.

Гэсэн хэдий ч энэ харилцаа нь төдий л энгийн биш юм. Ойрхи Дорнод, Хойд Африк зэрэг улсуудтай ижил түвшний соцмедиа хэрэглээтэй байсан ч залуусын сэтгэл зүйд ийм бууралт ажиглагдаагүй байна. Судлаачид энэ ялгаа нь ашиглаж буй платформ төрлөөс хамааралтай гэж үзэж байна. Жинхэнэ нийгмийн харилцааг бий болгоход зориулагдсан платформ нь аз жаргалтай байдалтай эерэг хамааралтай байдаг бол алгоритмаар зохицуулагдсан контент бүхий платформ нь хэт их хэрэглээнд сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ.

Оксфордын Их сургуулийн Аз жаргал судлалын төвийн захирал, эдийн засгийн профессор, Дэлхийн аз жаргалын тайлангийн редактор Жан-Эммануэль Де Нев хэлэхдээ, “Нийгмийн мэдээллийн хэрэглээ болон бидний сэтгэл зүйн хоорондох холбоо нь бид ямар платформ, хэн, хэрхэн, хэр удаан хугацаагаар ашиглаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг нь дэлхийн хэмжээний нотолгоогоор тодорхой болсон. Хэт их хэрэглээ нь сэтгэл ханамжийг бууруулдаг ч, санаатайгаар соцмедиагаас татгалзсан хүмүүс зарим эерэг нөлөөг алдаж байгаа бололтой” гэжээ.

Тайланд дурдсанаар, хүүхэд, өсвөр үеийнхний дунд соцмедиаг хориглох эсвэл хязгаарлах улс орнуудын тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед, илүү боловсронгуй хандлага шаардлагатайг онцолжээ. Хэтэрхий өргөн хүрээтэй хоригууд нь ашиг тусаасаа илүү хор хөнөөл авчирч болзошгүй аж. Аз жаргалын тайлангийн гол дүгнэлт нь энэ нарийн тэнцвэрийг олоход хамгийн чухал нь догмаас биш, чанартай өгөгдлөөр шийдвэр гаргах явдал юм.

140 орны өгөгдөл дээр тулгуурласан энэхүү тайлан нь Оксфордын Их сургуулийн Аз жаргал судлалын төвөөс Gallup, НҮБ-ын тогтвортой хөгжлийн шийдлүүдийн сүлжээ, бие даасан редакцийн зөвлөлийн хамтын ажиллагаатайгаар нийтлэгдсэн юм. Уламжлал ёсоор Финланд улс хамгийн аз жаргалтай орноор шалгарч, Исланд, Дани, Коста Рика зэрэг улсууд удаалжээ. АНУ-ын байр суурь өмнөх жилээс нэг байраар ахиж 23-т орсон ч, 2012 онд эзэлж байсан 11-р байрнаас хол байна. Сонирхуулж хэлэхэд, сүүлийн хоёр жил дараалан англи хэлт орнуудаас хэн ч эхний 10-т багтаагүй байна.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img