НБА-ийн талбайд нэгэн гайхалтай түүхэн үйл явдал тохиож, “Финикс Санс” багийн довтлогч Кевин Дюрант бүх цаг үеийн онооны жагсаалтад домогт Майкл Жорданыг ардаа орхилоо. Тэрээр нийт 32,294 оноотой болсноор “Нисдэг” Жорданы 32,292 онооны амжилтыг ахиулж, жагсаалтын тавдугаар байрт бичигдэх болсон юм.
Майами Хит багийг хожсон тоглолтод Дюрант 27 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд энэхүү түүхэн мөчийг тэрээр өөрийнхөө амжилтыг дөвийлгөхөөс илүүтэй шүтээн болсон Жорданд хүндэтгэл үзүүлэхэд зориуллаа. Тоглолтын дараа тэрээр “Агуу хүмүүстэй нэг эгнээнд багтах нь нэр төрийн хэрэг. Майкл Жордан бол миний хувьд өөрийн гэсэн ертөнцтэй, миний тоглох хэв маягийг бүтээсэн хүн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Дюрантын хувьд энэ улиралд зөвхөн хувийн амжилт бус, багаа плей-оффын шатанд амжилттай тоглуулах зорилгыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд түүний тогтвортой тоглолт сагсан бөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татсаар байна.
Дашрамд дурдахад, Стефен Карри болон “Голден Стэйт Уорриорс” баг ч мөн өрнөд бүсэд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа бөгөөд лигийн шилдэг мэргэн буучид ийнхүү түүхэн амжилтуудаа шинэчилсээр байна.

