Эрчүүдийн хувьд стрессээ зөв зохицуулж сурах нь эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрахын хамгийн чухал үндэс болдог гэдгийг эрдэмтэд онцолж байна. Сэтгэл зовнил, дарамт ихэссэн үед хүний бие махбод богино хугацаанд өөрийгөө хамгаалах бэлэн байдалд шилждэг ч энэ байдал удаан үргэлжлэх нь амьдралын чанарыг бууруулж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байдаг.
Стресс нь зөвхөн сэтгэл санааны байдалд нөлөөлөөд зогсохгүй бие махбодийн эрүүл мэндтэй шууд холбогддог байна. Иймд стрессийг үр дүнтэй удирдахын тулд амьдралын зөв хэмнэлтэй байх нь нэн тэргүүний шаардлага юм. Үүнд эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн болон хангалттай нойр авах зэрэг энгийн мэт боловч үр дүнтэй зуршлууд багтдаг. Эдгээр хүчин зүйлс нь бие махбодыг гаднаас ирэх сэтгэлзүйн дарамтад илүү тэсвэртэй болоход тусалдаг байна.
Мөн стрессийг даван туулах хамгийн хүчтэй зэвсэг бол эерэг хандлага юм. Амьдралд ямар ч бэрхшээл тохиолдсон түүнийг шийдвэрлэх боломжтой гэж үзэх нь сэтгэлзүйн дархлааг бэхжүүлж, урам зоригийг нэмэгдүүлдэг. Эрдэмтдийн нотолж буйгаар аз жаргалтай амьдрах нууц нь зөвхөн санхүүгийн чадамжид бус, харин өөрийн сэтгэлзүйн амар амгаланг хэрхэн хадгалж, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлж чадсанаас шууд хамаардаг ажээ.

