Копенгаген хотноо болсон хэсгийн тоглолтууд өндөрлөж, BLAST Open Rotterdam тэмцээний шийдвэрлэх плэй-оффын шатанд өрсөлдөх зургаан баг тодорлоо. Эдгээр багууд одоо Нидерланд улсын Роттердам хотыг зорьж, алдарт “Ahoy Arena”-д цугласан хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглохоор болоод байна.
Монголын “The MongolZ” баг хэсгийн шатны сүүлийн шийдвэрлэх тоглолтод “Team Spirit” багийг буулган авснаар плэй-оффын сүүлчийн эрхийг халаасаллаа. Энэхүү ялалтад Аюушийн “mzinho” Батболд гайхалтай тоглолт үзүүлж, багаа хожилд хөтөлсөн юм. Ингэснээр Монголын баг “Ahoy Arena”-д гарах анхны багуудын нэг болж, шөвгийн наймд “Aurora” багтай тулалдахаар оноолт таарчээ.
Нөгөө талд “Falcons” болон “PARIVISION” багууд шөвгийн наймд учраа таарсан нь олны анхаарлыг татаж байна. Энэ нь саяхан болж өнгөрсөн PGL Cluj-Napoca-ийн шөвгийн наймын тоглолтын даагаа нэхэх тулаан болох юм. Тухайн үед Жами “Jame” Алигаар удирдуулсан “PARIVISION” баг 2-1 харьцаатайгаар ялалт байгуулж байсан бол энэ удаад “Falcons” хариугаа авахаар хичээх болно.
Хэсгээ тэргүүлсэн “Vitality” болон “Natus Vincere” багуудын хувьд хагас шигшээд шууд шалгарсан. Дэн “apEX” Мадесклерээр ахлуулсан “Vitality” баг “The MongolZ” болон “Aurora” багуудын хожсонтой нь тоглох бол “Natus Vincere” баг “Falcons” болон “PARIVISION” багуудын ялагчийг хүлээж байна. Плэй-оффын тоглолтууд энэ баасан гарагт эхэлнэ.
“The MongolZ” болон “Aurora” багуудын хоорондох BLAST Open Rotterdam 2026 тэмцээний шөвгийн наймын шийдвэрлэх тоглолт Улаанбаатарын цагаар 2026 оны 3 дугаар сарын 27-ны Баасан гарагт 15:30 цагаас эхлэхээр товлогджээ.
Тус тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
- Тэмцээн: BLAST Open Rotterdam 2026 (Шөвгийн найм)
- Хэзээ: 2026 оны 3 дугаар сарын 27, Баасан гараг
- Цаг: 22:00 (Улаанбаатарын цагаар)
- Формат: Best of 3 (BO3)
- Хаана: Нидерланд, Роттердам хот, “Ahoy Arena” (LAN)

