1976 онд анх дэлгэцнээ гарч үзэгчдийг байлдан дагуулсан Чарлигийн сахиуснууд (Charlie’s Angels) цувралын 50 жилийн ойг тохиолдуулан гол дүрийн жүжигчид болох Жаклин Смит, Кейт Жексон, Шерил Лэдд нар Холливудад болсон PaleyFest арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
Арга хэмжээний үеэр жүжигчин Шерил Лэдд цувралын нэр хүнд өсөхөд нөлөөлсөн нэгэн сонирхолтой дурсамжийг хуваалцсан байна. Тэрээр анхны бүтэн улирлын дараа цувралд нэгдсэн бөгөөд тухайн үед кино бүтээгчид түүнийг байнга бикини өмсөхийг шаарддаг байжээ. Шерил өөрийн байр сууриа илэрхийлэхийн тулд телевизийн түүхэнд байгаагүй хамгийн жижиг бикинийг зориуд сонгож өмссөн бөгөөд энэхүү зоримог алхмынх нь дараа бүтээгчид түүнд илүү тав тухтай хувцас сонгох боломжийг олгосон байна.

Жаклин Смит энэхүү үйл явдал нь цувралын үзэгчдийн тоог эрс нэмэгдүүлж, амжилтад хүрэхэд чухал түлхэц болсныг онцолжээ. Мөн жүжигчин Кейт Жексон анх Alley Cats нэртэй байсан төслийг Чарлигийн сахиуснууд болгон өөрчлөх санааг хэрхэн гаргаж байсан түүхээ дурссан юм.

Чарлигийн сахиуснууд цуврал нь 1976-1981 оны хооронд нийт таван улирал гарсан бөгөөд жүжигчин Жаклин Смит бүх ангид тоглосон цорын ганц “сахиусан тэнгэр” юм. Одоогийн байдлаар энэхүү сонгодог бүтээлийг Tubi платформ дээр үнэгүй үзэх боломжтой байна.

