Сидней Суини “American Eagle”-тай хамтран “Syd for Short” нэртэй шинэ кампанит ажлаа эхлүүлж, 2026 оны зуны улиралд зориулсан жинсэн шортны шинэ загваруудаа танилцууллаа.
Өнгөрсөн 2025 оны 7-р сард тус брэндтэй хийсэн хамтын ажиллагаа нь “Сидней Суинид сайхан жинс байна” гэх уриатайгаар багагүй шуугиан тарьж байсан билээ. Харин энэ удаагийн “Syd for Short” ажиллагаа нь илүү хөгжилтэй, энгийн бөгөөд нийгэмд тустай сайн үйлсийг дэмжихээр зорьсон байна. Кампанит ажил нь голчлон шортны цуглуулгад төвлөрч, “American Eagle”-ын жинсний өв уламжлалыг шинэ шатанд гаргахыг зорьжээ.
Энэхүү төслийн хамгийн онцлох хэсэг нь Сидней Суинигийн хувийн санаачилгаар сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг “Crisis Text Line” байгууллагыг дэмжихэд чиглэсэн явдал юм. “Crisis Text Line” нь амьдралын хүндрэлтэй нөхцөлд орсон хэн бүхэнд зориулсан үнэ төлбөргүй, мессежээр зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Ийнхүү Сидней Суини шинэ цуглуулгаа сурталчлахын зэрэгцээ бусдад туслах энэрэнгүй санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн кампанит ажил нь алдар нэр эсвэл загварлаг харагдахаас илүүтэйгээр нийгмийн сайн сайхны төлөөх бодолтой үйлдэл болж буйгаараа онцлогтой.

